Дорноговь аймгийн 68 үйлчилгээг цахимжууллаа
“И-Монгол академи”-ийн баг 2022 оны Гуравдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаа. “Цахим жишиг аймаг” загварыг танилцуулахын зэрэгцээ тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 68 үйлчилгээг “E-Mongolia”-д нэгтгэлээ. Тодруулбал,
- Дорноговь аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 7 үйлчилгээ
- Сайншанд хотын Захирагчийн ажлын алба – 5 үйлчилгээ
- Дорноговь аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
- Дорноговь аймгийн музей – 1 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Онцгой байдлын газар – 1 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Авто тээврийн төв -3 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал -1 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар – 2 үйлчилгээ
- Дорноговь аймгийн ЗДТГ – 25 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-ын 3 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Чандмань – Илч ХХК – 6 үйлчилгээ
- Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
Мөн “И-Монгол академи”-ийн баг Дорноговь аймгийн иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн цахимаар авах талаар заавар, зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы” өдөрлөгийг зохион байгуулсан юм. Тус баг ирэх долоо хоногт Говьсүмбэр аймагт ажиллана.