E-Mongolia Academy

Гадаад багш, мэргэжилтэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, оршин суухыг дэмжих бичиг авах хүсэлтийг E-Business системээс авах боломжтой боллоо

Монгол Улсад албаны болон хувийн зорилгоор оршин сууж байгаа гадаадын иргэд, жуулчид F-Register /бүртгэл/ ашиглан E-Mongoliа системээс төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагуудаас үйлчилгээ авах боломжтой болоод багагүй хугацаа өнгөрсөн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх заалтад “гадаадын иргэнийг хууль тогтоомжид заасны дагуу холбогдох байгууллагад бүртгүүлэх;” гэж Монгол Улсад урьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг, мөн Засгийн газрын 2021 оны 192 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын 5.3.3 дугаарт “хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах зорилгоор ирэх гадаадын иргэнд төрийн захиргааны эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрөл;” гэж визийн зөвшөөрөл олгоход бүрдүүлэх баримт бичгийг тус тус заасан.
Үүнтэй холбогдуулан боловсролын сургалтын байгууллагууд гадаадын иргэнийг багшаар ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, бичгийг “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын яамтай хамтран цахимжуулж E-Business системээс авах боломжийг бүрдүүллээ. Дээрх үйлчилгээ нь ямар нэгэн сургалтын байгууллага буюу хуулийн этгээд нь тухайн байгууллагадаа ажиллуулах иргэнд визэнд ороход нь зориулан өөрийн байгууллагадаа ажиллана гэдгийг нотлох баримт бичиг юм.

Үйлчилгээ авах линк: https://e-business.mn/category/service/gadaad-bagsh-mergejilten-mongol-ulsad-khudulmur-erkhlekh-orshin-suukhyg-demjikh-bichig-avakh-khuselt

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.