E-Mongolia Academy

Оюутан цэргийн бүртгэлийг 3 сарын 6-наас E-Mongolia системээр хийнэ

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 06-ны өдрийн 12:00 цагаас 03 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд E-Mongolia системээр хүлээн авна.

Засгийн газрын 2017 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журам”-ын дагуу хүсэлт илгээж буй оюутнууд дараах шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:

  • Улаанбаатар хот дахь магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1-р дамжааны оюутан байх;
  • Сурлагын голч дүн 2,8-аас дээш байх;
  • 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн байх;
  • Эрүүл мэндийн даатгал төлсөн байх зэрэг багтана.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн хүсэлтийг 03 дугаар сарын 12-ны өдрөөс 03 дугаар сарын 17-ны өдрүүдэд Батлан хамгаалах яам шийдвэрлэж, хүсэлтийн хариуг и-мэйл хаяг болон e-mongolia системээр хүргүүлнэ.

Оюутан цэргийн анхан шатны бүртгэлийн талаар мэдээлэл авах болон хүсэлтийн хариутай холбоотой асуудлыг Батлан хамгаалах яамны 18001144 утсаар тодруулна уу!

“Оюутан-цэрэг” сургалтад хамрагдсан оюутан дайчилгааны нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгддэг.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197