Skip to main content

E-Mongolia Academy

Улсын Төсөвт Үйлдвэрийн газар

Мэдээ мэдээлэл

СУУРЬ ТЭТГЭВРИЙН ТОГТООЛТЫН ХУУДАС ЦАХИМЖЛАА

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд Нийгмийн даатгалын ерөнхий газраас үзүүлдэг “Суурь тэтгэврийн тогтоолтын хуудас” үйлчилгээ шинээр нэвтэрлээ. Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын болон цэргийн тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр олгож эхэлсэнтэй холбоотойгоор уг үйлчилгээг E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломж бүрдлээ. Суурь тэтгэвэр нь олон давхаргат тэтгэврийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд улсын төсвөөс санхүүжиж, өндөр настны орлогын баталгааг хангахад чиглэнэ. Даатгалын шимтгэлд үндэслэн тогтоодог үндсэн тэтгэврээс тусдаа олгогддог тул иргэд тус тогтоолтын хуудсаар өөрийн суурь тэтгэврийн талаарх мэдээллийг авах боломжтой. ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ЗААВАР: Ингэснээр иргэд Нийгмийн даатгалын байгууллагад биечлэн очихгүйгээр уг үйлчилгээг авах боломжтой болж, цаг хугацаа, зардлаа хэмнэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээг илүү хялбар, шуурхай авах нөхцөл бүрдлээ. Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолтыг англи хэлээр авах боломжтой боллоо

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэний тодорхойлолт”-ыг англи хэл дээр авах боломж бүрдлээ. Энэхүү тодорхойлолт нь нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүнээр бүртгэгдсэн иргэдэд зориулагдсан бөгөөд амьжиргааг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамрагдахдаа шаардлагатай тохиолдолд ашиглах боломжтой. Үйлчилгээ авах заавар: Үйлчилгээг англи хэлээр авах боломж бүрдсэнээр иргэд орчуулгын нэмэлт зардал, цаг хугацаа хэмнэхээс гадна, гадаадын байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрт шаардлагатай баримт бичгээ бүрдүүлэхэд илүү хялбар болж байна. Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Эрүүл мэндийн салбарын хоёр төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжтой боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс үзүүлдэг “Эрүүл мэндийн ажилтны мэргэшлийн зэргийн лавлагаа” болон “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа” үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээс англи хэлээр авах боломжтой боллоо. Ингэснээр эрүүл мэндийн ажилтан, эмнэлгийн мэргэжилтнүүд өөрийн мэргэшлийн зэрэг болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой мэдээллийг англи хэлээр авч, гадаад улсад суралцах, мэргэжил дээшлүүлэх, ажиллах болон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэхэд ашиглах боломжтой болж байна. Дээрх лавлагааг англи хэлээр цахимаар авах боломж бүрдсэнээр эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийн хэрэгцээг хангахын зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, цаг хугацаа, зардлыг хэмнэх ач холбогдолтой юм. Үйлчилгээг хэрхэн авах вэ? Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин “И-Монгол академи” УТҮГ-ын цаашдын стратегийн тэргүүлэх зорилтыг хэлэлцлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр болон бусад албаны төлөөлөгчийн хамт “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, “Ухаалаг Засаг II” төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын стратегийн зорилтын талаар санал солилцлоо. “Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар 75 үйлчилгээг цахимжуулж байна. 2027 оноос ХУР мэдээлэл солилцооны системийг тархмал дэд бүтцэд шилжүүлэх, төрийн их өгөгдлийн платформыг бий болгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх боломж олгох Data Lakehouse архитектурыг нэвтрүүлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, ашиглалтыг сайжруулна. Ингэснээр Монгол Улс өөрийн өгөгдөл, дэд бүтцэд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх чадавхаа нэмэгдүүлнэ. Мөн хиймэл оюуны хөгжлийг шинэ шатанд гаргах суурь бүрдэнэ. Түүнчлэн төрийн байгууллагуудын цахим систем, үйлчилгээг Gov.mn платформд нэгтгэх, гадаадаас E-Mongolia системд нэвтрэх боломжийг сайжруулах, тоон гарын үсгийн үйлчилгээг хялбаршуулах асуудлыг хэлэлцлээ. Цаашид иргэн, аж ахуйн нэгжээс мэдээллийг нэг л удаа авч, төрийн байгууллагууд хоорондоо солилцон ашиглах “Once Only” зарчмыг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ иргэдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцсэн үйлчилгээг урьдчилан хүргэдэг проактив төрийн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байна. Мөн “И-Монгол академи” УТҮГ-ын хариуцан хөгжүүлэх үндсэн системүүдийн хүрээг тодорхой болгож, бусад системийн хөгжүүлэлтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарна. Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

INTERNET SOCIETY БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

“И-Монгол академи” УТҮГ-ын төлөөлөл Internet Society олон улсын байгууллагын төлөөлөгчдийг 2026 оны 11-р сарын 04-ний өдөр хүлээн авч уулзан, байгууллагын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон хөгжүүлж буй цахим системүүдийн талаар танилцууллаа. Уулзалтад Цахим засаглалын газрын дарга Н.Чингүн, Инновац, судалгааны хэлтсийн дарга В.Лут-Очир нар оролцож, Монгол Улсын цахим засаглалын хөгжилд байгууллагын гүйцэтгэж буй үүрэг, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн хөгжүүлэлт, мэдээлэл солилцооны дэд бүтэц, цахим танилт, баталгаажуулалт болон инновац, судалгааны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав. Мөн төрийн үйлчилгээг цахимжуулах, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, цахим хүртээмжийг нэмэгдүүлэх, цахим аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашдын хөгжлийн зорилтуудын талаар мэдээлэл солилцов. Талууд Internet Society-ийн олон улсын туршлага, сургалтын хөтөлбөр, судалгаа, арга зүйг Монгол Улсад нутагшуулах, цахим ур чадвар болон интернэтийн засаглалын чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцлээ.

Мэргэжлийн сургалтын байгууллагын чадамжийн гэрчилгээний лавлагааг E-Mongolia системээс авах боломжтой боллоо

Иргэд 2018 оноос хойш олгогдсон мэргэжлийн сургалтын байгууллагын чадамжийн гэрчилгээний лавлагааг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломжтой боллоо. Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлж, баталгаажуулсны үндсэн дээр олгодог чадамжийн гэрчилгээ нь тухайн иргэн тодорхой мэргэжлийн ур чадвар, чадамж эзэмшсэнийг гэрчлэх албан ёсны боловсролын баримт бичиг юм. Мөн холбогдох журмын дагуу чадамжийн гэрчилгээнд мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн нэр, чадамжийн нэгж, сургалтын байгууллага, мэргэшлийн түвшин зэрэг мэдээллийг тусгадаг. Тус үйлчилгээнд 2018 оноос хойших нийт 74,134 чадамжийн гэрчилгээний лавлагааны мэдээлэл бүртгэгдсэн байна. Иргэд уг үйлчилгээг E-Mongolia системийн “Лавлагаа” хэсгээс авч болохоос гадна “Төрд байгаа миний мэдээлэл” цэсийн “Боловсролын баримт бичиг” хэсгээс өөрийн холбогдох мэдээллийг цахим хэлбэрээр харах боломжтой. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад учирдаг чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм. E-Mongolia системд боловсролын салбарын үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулж байна. 2026 оны эхний хагас жилийн байдлаар мэргэжлийн болон техникийн боловсролын салбарын диплом, суралцах үеийн болон үнэмлэхийн тодорхойлолт зэрэг хэд хэдэн лавлагааг системээр авах боломж бүрдсэн. Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчилгээ авахад учирдаг чирэгдлийг бууруулах ач холбогдолтой юм. Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia

Хариуцаж ажилладаг системүүд

Хамтын ажиллагаа

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197