E-Mongolia Academy

Хүүхдийнхээ дархлаажуулалтын мэдээллийг E-Mongolia системээс шалгаарай

Улаанбурхан өвчний халдвар сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдэж, 2025 оны зургаадугаар сарын 30-ны байдлаар лабораториор батлагдсан нийт 10,721 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс 648 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 953 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. 9,113 хүн эдгэрсэн боловч харамсалтай нь 7 хүн амь насаа алдаад байна.

Улаанбурхан нь агаар дуслын замаар маш амархан халдварладаг боловч вакцинжуулалтаар бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой өвчин юм. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын түүхийг E-Mongolia системээр дамжуулан шалгаж, вакцинд хамрагдсан эсэхийг хялбархан мэдэх боломжтой.

Хэрхэн шалгах вэ?

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтрэх
  2. “Эрүүл мэнд” цэсийг сонгох
  3. “Дархлаажуулалтын мэдээлэл” үйлчилгээг сонгох
  4. Хүүхдийнхээ вакцины мэдээллийг дэлгэрэнгүй үзэх, PDF файлаар татах

Хэрэв таны хүүхэд улаанбурханы эсрэг вакцинд хамрагдсан ч E-Mongolia системд дархлаажуулалтын мэдээлэл бүртгэгдээгүй бол харьяа өрхийн эмч эсвэл дүүргийн эрүүл мэндийн төвд хандан нөхөн бүртгэл хийлгэх шаардлагатай. Учир нь ирэх намраас сургууль, цэцэрлэгт элсэхэд дархлаажуулалтын бүртгэлтэй байх шаардлага тавигдаж байгаа тул энэхүү мэдээллийг урьдчилан бүрдүүлэх нь чухал юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр, улаанбурханы эсрэг вакцины бүрэн тунг хийлгэсэн тохиолдолд насан туршийн дархлаа тогтдог бөгөөд өвчнөөс найдвартай хамгаалдаг байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдийнхээ дархлаажуулалтын байдлыг E-Mongolia системээр шалгаж, шаардлагатай бол мэдээллээ шинэчилж, улаанбурханаас урьдчилан сэргийлэх вакцинд цаг алдалгүй хамрагдахыг зөвлөж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197