E-Mongolia Academy

2026 оны төсвийн төсөлд олон нийтээс E-Mongolia системээр санал авах үйл явц үргэлжилж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан (2025.07.30) болж Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон.

Энэ дагуу төсвийн төслийг боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулж, ил тод, нээлттэй төсвийн шинэчлэлийг эхлүүлээд байгаа билээ. Иргэд, олон нийтээс санал авах үйл ажиллагаа 2025 оны наймдугаар сарын 1-нээс орон даяар эхэлсэн бөгөөд 2025.08.04 өдрийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан төсвийн төсөлд саналаа өгсөн иргэдийн тоо 50361 боллоо.

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр (2025.08.04) эхэлж байна. Өнөөдөр аж үйлдвэр, эрдэс баялаг, хот байгуулалт, орон сууцжуулалт, зам тээвэр, эрчим хүч, цахим хөгжил, харилцаа холбоо гэсэн таван салбарын хэлэлцүүлэг болно.

Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэх тул идэвхтэй оролцоорой.    

Цахимаар шийдэж, Цагаа хэмнэе

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.