Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

A state-owned enterprise

News

ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: E-MONGOLIA СИСТЕМД АВТО ЗАМЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор E-Mongolia системд “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах” шинэ үйлчилгээ нэвтэрлээ. Иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг холбогдох шаардлага, шалгуурын дагуу авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг E-Mongolia аппликейшн болон порталаар дамжуулан хаанаас ч, хэзээд ч хүсэлтээ цахимаар гаргах боломжтой болж байна. Тус үйлчилгээнд дараах нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд хамрагдана. Үүнд: Иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа: Үл хөдлөх хөрөнгийн дугаарыг оруулан баталгаажуулж, хүсэлтээ илгээнэ. Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж, хаягтай холбоотой мэдээллээ нотлох боломжтой. Төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнээрэй!

ТӨРИЙН ӨМЧИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН 1 ДҮГЭЭР АНГИЙН ЭЛСЭЛТИЙН ЦАХИМ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026–2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл 2026 оны 8 дугаар сарын 17-ны 09:00 цагаас 8 дугаар сарын 28-ны өдрийн 23:59 цаг хүртэл “E-Mongolia” системээр зохион байгуулагдаж байна. Энэ жил 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн, 6 настай хүүхдүүд нэгдүгээр ангид цахимаар бүртгүүлэх боломжтой. Урьдчилсан тооцоогоор Монгол Улсын хэмжээнд нийт 75,912 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах бөгөөд нийслэлд 37,926, орон нутагт 37,912 суралцагч хамрагдана. Цахимаар хүсэлт илгээхдээ анхаарах зүйлс:

КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТСӨН БОЛ E-MONGOLIA, E-BUSINESS СИСТЕМЭЭР МЭДЭЭЛЭЭРЭЙ 

Мэдээллийн технологийн хурдацтай хөгжлийг даган цахим орчны аюулгүй байдал, мэдээллийн нууцлал, хамгаалалт нь үндэсний аюулгүй байдлын стратегийн чухал асуудлын нэг болоод байна. Үүний зэрэгцээ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд кибер халдлага, мэдээлэл алдагдах, цахим системд зөвшөөрөлгүй нэвтрэх зэрэг эрсдэлтэй тулгарах болсон нь кибер зөрчлийг шуурхай мэдээлэх, хариу арга хэмжээ авах тогтолцоог боловсронгуй болгох шаардлагыг бий болгож байна.  Энэ хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг цахим орчны болзошгүй эрсдэлээс хамгаалах, кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээллийг шуурхай хүлээн авч, шаардлагатай хариу арга хэмжээг цаг алдалгүй авах зорилгоор “Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх” үйлчилгээг E-Mongolia болон E-Business системд нэвтрүүллээ.  Тус үйлчилгээг “И-Монгол академи” УТҮГ болон Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд иргэн E-Mongolia, аж ахуйн нэгж, байгууллага E-Business системээр дамжуулан кибер халдлага, зөрчлийн талаарх мэдээллээ цахимаар хүргүүлэх боломжтой боллоо.  Кибер зөрчил гэж юу вэ?  Мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжид бодитоор болон болзошгүй сөрөг нөлөө үзүүлж буй аливаа үйл явдал, кибер аюул заналын тохиолдлыг кибер зөрчил гэж ойлгоно. Тухайлбал:  Хэрхэн мэдээлэх вэ?  Хэрэв таны болон танай байгууллагын мэдээллийн нууцлал алдагдсан, цахим системд зөвшөөрөлгүй нэвтэрсэн, мэдээлэл өөрчлөгдсөн, устсан эсвэл кибер халдлагын шинж тэмдэг илэрсэн бол E-Mongolia, E-Business системд нэвтэрч “Кибер халдлага, зөрчлийг мэдээлэх” үйлчилгээг сонгон мэдээллээ цахимаар хүргүүлээрэй. Ингэхдээ холбогдох баримт, лог файл, дэлгэцийн зураг болон бусад нотлох материалыг хавсаргах боломжтой.  Монгол Улс 2021 онд Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, кибер аюулгүй байдлыг хангах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн. Энэхүү үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системүүдэд нэвтрүүлснээр хуулийн хэрэгжилтийг бодит үйлчилгээгээр дэмжихийн зэрэгцээ кибер халдлага, зөрчлийг эрт илрүүлэх, болзошгүй хохирлыг бууруулах, шаардлагатай хариу арга хэмжээг шуурхай авах боломжийг нэмэгдүүлж байна.  Кибер халдлага, зөрчлийг цаг алдалгүй мэдээлэх нь таны мэдээллийг хамгаалахаас гадна ижил төрлийн эрсдэл бусдад тархах, дахин давтагдахаас урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой. 

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ I ШАТНЫ ХҮСЭЛТИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүүхдийн I шатны хүсэлтийг 2026 оны наймдугаар сарын 10-наас 23-ны өдрийг дуустал төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан хүлээн авч байна.  2026–2027 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хэрэгцээтэй байгаагаас 126,827 хүүхэд нь нийслэлд байна.  Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийг насны ангиллаар авч үзвэл:  Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ цахимаар хүлээн авч байгаа бөгөөд бүртгэл хоёр үе шаттай зохион байгуулагдана. Ингэснээр эцэг эх, асран хамгаалагчид цэцэрлэгт биечлэн очих шаардлагагүйгээр хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээж, цаг хугацаагаа хэмнэх боломжтой.  Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтээ хэрхэн илгээх вэ?  Хэрэв таны хүүхэд өнгөрсөн хичээлийн жилд хамрагдсан нийслэлийн цэцэрлэгтээ үргэлжлүүлэн суралцах бол “Бүртгэлтэй хаягаас шилжилт хөдөлгөөн хийх үү?” гэсэн асуултад “Үгүй” гэж хариулан хүсэлтээ илгээнэ.  Харин шилжилт хөдөлгөөн хийх бол “Тийм” сонголтыг сонгож, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой дараагийн асуултуудад хариулсны дараа “Хүсэлт илгээх” товчийг дарснаар бүртгэл амжилттай хийгдэнэ.  Анхаарах нь: Орон нутаг руу шилжилт хөдөлгөөн хийсэн тохиолдолд шилжин очсон хаягийн дагуу тухайн орон нутгийн боловсролын байгууллагад хандана.  Хэрэв та энэ хичээлийн жилд хүүхдээ цэцэрлэгт хамруулахгүй бол “Гэрээр хүмүүжүүлнэ”, “Гадаадад байгаа”, “Бусад” гэсэн шалтгаанаас тохирох сонголтыг хийж хүсэлтээ илгээнэ.  Эцэг эх, асран хамгаалагчид дараах зүйлсийг анхаарна уу  Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүсэлтээ 2026 оны наймдугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia системээр илгээх боломжтой.  Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг 8-р сарын 24-өөс 8-р сарын 26-ны хооронд таны бүртгүүлсэн дугаарт мессежээр мэдээлэх болно. Мөн Та E-Mongolia системд нэвтрэн орж Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн үйлчилгээ авч харах боломжтой.

ГАДААД УЛСАД ЭЗЭМШСЭН ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭРЭГ, ДИПЛОМЫН ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТУУД ЦАХИМЖЛАА 

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх, төрийн үйлчилгээний шат дамжлагыг цөөрүүлэх зорилтын хүрээнд эрэлт хэрэгцээтэй үйлчилгээнүүдийг Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд үе шаттайгаар цахимжуулсаар байна.  Энэ хүрээнд “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын яам, Боловсролын мэдээллийн технологийн төв хамтран “Гадаад улсад эзэмшсэн дээд боловсролын зэрэг, дипломын лавлагаа, тодорхойлолт” үйлчилгээг E-Mongolia системд нэвтрүүллээ.  Өмнө нь E-Mongolia системээс зөвхөн Монгол Улсын дотоодын их, дээд боловсролын байгууллага төгсөгчдийн мэдээллийг авах боломжтой байсан бол гадаад улсад боловсрол эзэмшсэн иргэд дипломын мэдээллээ баталгаажуулах, лавлагаа, тодорхойлолт авахын тулд холбогдох байгууллагад өөрийн биеэр хандаж, олон шат дамжлага дамжин үйлчлүүлэх шаардлагатай байв.  Харин энэхүү үйлчилгээг цахимжуулснаар гадаад улсад боловсрол эзэмшсэн иргэд лавлагаа, тодорхойлолтоо хүссэн үедээ E-Mongolia системээр дамжуулан цахимаар авах боломж бүрдэж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхийн зэрэгцээ төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай байдлыг нэмэгдүүлж байна.  Үйлчилгээг авах дараалал:  Анхаарах зүйл: 

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 08 дугаар сарын 10-наас эхлэн E-Mongolia системээр хүлээн авна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 08 дугаар сарын 23-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2026-2027 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 126,827 хүүхэд байна. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана. Эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлсийг анхаарна уу.

Our Systems

Cooperation

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197