Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Хот хоорондын авто замын хураамжаа E-Mongolia-аар төлж цагаа хэмнээрэй

Ердийн үед Улаанбаатар хотоос орон нутгийг зорих орох гарах хөдөлгөөнд 18-20 мянган тээврийн хэрэгсэл оролцдог бол баяр, наадмын үеэр энэ тоо 5 дахин нэмэгдэж 100 мянгад хүрдэг байна. Хотоос гарах тээврийн хэрэгсэл тодорхой хэмжээний хураамж төлдөг бөгөөд олон улсын жишгээр 100 км тутамд авто зам ашигласан хураамжийг заагдсан тарифаар хураадаг. Харин манай улсад 350 км тутамд нэг хураадаг төлбөрийн хэмжээ ч 50 дахин бага байдаг байна.

Хотоос гарах хөдөлгөөний үеэр хураамж төлөхийн тулд дараалах үүнээс шалтгаалан түгжрэл үүсэх, удаан хугацаанд саатах хүндрэлүүд гарч жолооч, иргэдийг бухимдуулдаг байсан үе саяхан мэт. Тэгвэл өнөөдөр төлбөр авах цэгүүд бүрэн цахимжиж  бэлэн мөнгө төлөх шаардлагагүй, дараалал түгжрэл үүсгэхгүйгээр хот хоорондын авто замын хураамжаа E-Mongolia-аар цахимаар төлөх хялбар боломж бүрдсэн. Тодруулбал: Тээврийн хэрэгсэл товчоодод орох гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөх үед 17.4 секунд зарцуулдаг байсан бол одоо цахимаар 1-3 секундэд саадгүй нэвтэрч байна.

Жолооч та бүхэнд аялал, амралт зугаалгаар явахдаа хот хоорондын авто замын хураамжаа төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia-аар төлөх зааврыг хүргэе.

  • Иргэн таныг авто замын төлбөр авах цэгүүдээр дамжин өнгөрөх үед E-Mongolia аппликэйшнд тань нэвтэрсэн тухай мэдэгдэл ирнэ.
  • Үүний дараа та E-Mongolia систем рүү бүртгэлээрээ нэвтрэн, сонордуулга хэсгээс мэдэгдэл рүү дамжин үйлчилгээ авах товчийг дарна.
  • Дэлгэц дээр авто замын хураамжийн дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх бөгөөд төлөх товчийг дарж төлбөр төлөх боломжтой хувилбараа сонгоно.

Мөн та замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлж, хурдаа тохируулан замын хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.