Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

A state-owned enterprise

News

“ЦАХИМ ӨМНӨГОВЬ”, “ЦАХИМ ДУНДГОВЬ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газраас дижитал шилжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор “Цахим аймаг–Ухаалаг хот” зөвлөмжийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Цахимаар нэн тэргүүнд” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Цахим Өмнөговь”, “Цахим Дундговь” арга хэмжээг 2026 оны 10 дугаар сарын 25–29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад, Дундговь аймгийн Сайнцагаан хотод зохион байгууллаа. Арга хэмжээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат болон холбогдох байгууллагын удирдлага, мэргэжилтэн, төрийн байгууллага, нутгийн захиргаа, хувийн хэвшлийн төлөөлөл оролцов. Тус арга хэмжээнд “И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим үйлчилгээний чанар, хэрэглэгчийн туршлага, сургалтын хэлтсийн мэргэжилтэн С.Галсандаш орон нутгийн төрийн албан хаагчдад Төрийн үйлчигээний нэгдсэн E-Mongolia систем, E-Business платформын хэрэглээ, төрийн цахим үйлчилгээ болон цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулж, мэдээлэл, зөвлөмж хүргэлээ. Мөн иргэд, ахмад настан, хүүхдэд зориулсан цахим ур чадварын сургалт, зөвлөгөө, төрийн цахим үйлчилгээний танилцуулга, практик дадлага ажлыг зохион байгуулсан “Цахим Өмнөговь”, “Цахим Дундговь” арга хэмжээ нь орон нутагт төрийн цахим үйлчилгээний хэрэглээ, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дэмжих, төрийн албан хаагчдын цахим чадавхыг бэхжүүлэхэд чиглэж байна.

Автотээврийн үндэсний төвийн хоёр төрлийн лавлагааг E-Mongolia системээс англи хэлээр авах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Автотээврийн үндэсний төвөөс олгодог хоёр төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжийг иргэдэд шинээр нэвтрүүллээ. Англи хэлээр авах боломжтой лавлагаа Үйлчилгээ авах заавар Ингэснээр иргэд гадаад улсад ашиглах лавлагаагаа төрийн байгууллагад биечлэн очилгүй, цахимаар шуурхай авах боломжтой боллоо. Мөн баримт бичгийг дахин орчуулахад зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэнэ. E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгын хүрээнд иргэдийн хэрэгцээнд нийцсэн цахим үйлчилгээг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Автотээврийн лавлагааг англи хэлээр авах боломж бүрдсэнээр төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гадаад улсад ашиглах баримт бичгийн бүрдүүлэлт илүү хялбар болно. Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙЕ” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ӨРНӨЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2026 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Тогтоол батлах тухай” 03 дугаар тогтоолоор “Хүүхдийн төлөө–ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөнийг батлан, орон даяар хэрэгжүүлж байна. Хөдөлгөөн нь хүүхэд бүрийн эрх, аюулгүй байдлыг хангах, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан илрүүлэх, мэдээлэх, үнэлэх, бууруулах, гэр бүл, боловсролын байгууллага болон олон нийтийн орчинд хүүхдэд ээлтэй, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байгаа юм. Үндэсний хөдөлгөөн хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд эхний үе шат нь 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл, хоёр дахь үе шат нь 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Тогтоолоор холбогдох байгууллагуудад өгсөн чиг үүргийн хүрээнд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон  “И-Монгол академи” УТҮГ хамтран төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн E-Kids цэсээр дамжуулан иргэд, олон нийтээс хүүхдийн эрх, аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй эрсдэлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч, холбогдох байгууллагад шуурхай хүргүүлэх ажлыг зохион шат дараатай зохион байгуулж байна. Мөн хүүхдийн гэр бүл, боловсролын орчны аюулгүй байдлыг үнэлж, болзошгүй эрсдэлийг тодорхойлох зорилгоор “Хүүхдэд ээлтэй, аюулгүй орчны үнэлгээ”-г зохион байгуулж, “Гэр бүлийн орчныг үнэлэх”, “Боловсролын сургалтын орчныг үнэлэх” судалгааг E-Mongolia системээр 2026 оны 08 дугаар сарын 28-наас 09 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл авч, нийт 11,744 иргэн хамрагдсан байна. Тус судалгааны үр дүнд үндэслэн хүүхдийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, аюулгүй, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх цаашдын арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлэх юм. Иргэдийн оролцоонд тулгуурласан энэхүү судалгаа, цахим мэдээллийн үр дүн нь хүүхдийн эрсдэлийг тоон болон бодит мэдээлэлд үндэслэн тодорхойлох, цаашид эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг оновчтой төлөвлөхөд чухал ач холбогдолтой юм. “Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөн нь хүүхдийн эрх, хамгааллыг зөвхөн төрийн байгууллагын үүрэг бус, иргэн бүрийн оролцоо, хариуцлага, хамтын үйлдлээр бодит үр дүнд хүргэхийг зорьж байна. Хүүхдийн төлөө зөв гэж үзсэн зүйлээ зөвхөн ярьдаг бус, заавал хэрэгжүүлдэг байя.“ЗА бол ЗААВАЛ хийе.”

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ ХҮСЭЛТ II ШАТНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр тав дахь жилдээ хүлээн авч байгаа бөгөөд эхний шатны бүртгэлийг амжилттай хүлээн авч дууссан. 1 дүгээр шатны бүртгэлээс хоцорсон, түр оршин суугч, хаягийн шилжилт хийлгэсэн эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дугаар шат”-ны цахим бүртгэлд хүсэлтээ илгээх боломжтой бөгөөд 2026 оны 09 дугаар сарын 03-наас 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийг дуустал E-Mongolia системээр хүлээн авна.  Энэхүү бүртгэлд хэн хамрагдах боломжтой вэ? I шатны бүртгэлээс хоцорсон иргэд Түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэсэн болон шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд бүртгүүлэх юм. Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах 2 дугаар шатны хүсэлт хэрхэн илгээх вэ? Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг таны бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээхээс гадна E-Mongolia системд нэвтрэн орж “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээний цэсээс шалгах боломжтой. Цаашид цэцэрлэгийн нэмэлт бүртгэл дахин явагдахгүй тул та бүхэн заасан хугацаанд амжиж хүүхдийнхээ хүсэлтийг цахимаар илгээгээрэй! Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЛСЭЛТИЙН ГЭРЭЭГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ДАМЖУУЛАН ЦАХИМААР БАЙГУУЛААРАЙ

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэлийн нэгдүгээр шат амжилттай хаагдаж, нийт 100,000 гаруй хүүхдийн цахим бүртгэлийг баталгаажуулан цэцэрлэгт нь хуваарилаад байна. Эцэг эх, асран хамгаалагчид E-Mongolia системээр дамжуулан хүүхдийнхээ “Цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн”-г харах боломжтой. Энэхүү цахим шийдлийн ачаар заавал цэцэрлэг дээр биечлэн очиж цаасан гэрээ байгуулж байсан бол одоо гар утсаа ашиглан хүссэн газраасаа гэрээгээ цаг алдалгүй, шуурхай баталгаажуулах боломж бүрдлээ. Цахим гэрээг хэрхэн байгуулах вэ? Гэрээгээ цахимаар байгуулснаар цаг хугацаа, замын түгжрэлийг хэмнэхээс гадна хүүхдийнхээ гэрээний нөхцөлтэй хэзээ ч эргэн танилцах боломжтой юм. Мөн нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн гэрээг цахимжуулснаар 181 модтой тэнцэх хэмжээний цаасны хэрэглээг хэмнэж, байгаль орчинд ээлтэй чухал алхам болж байна. Цахим гэрээний талаар асууж тодруулах зүйл байвал Боловсролын яамны 7014-0069 дугаарт холбогдох боломжтой.

МОНГОЛ УЛС НОГООН ХИЙМЭЛ ОЮУН, ДАТА ТӨВИЙН ХӨГЖЛИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улс “Ногоон хиймэл оюун дата төвийн санаачилга”-ыг олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани, хөгжлийн санхүүгийн байгууллагуудад танилцууллаа. Энэхүү санаачилга нь Монгол Улсын байгаль, эрчим хүчний давуу талд тулгуурлан хиймэл оюун, өндөр хүчин чадлын тооцоолол болон өгөгдөл хадгалах өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах замаар дижитал эдийн засгийн шинэ боломж, үнэ цэнийг бий болгох зорилготой. Монгол Улсын сэрүүн уур амьсгал, сэргээгдэх эрчим хүчний нөөц, өргөн уудам газар нутаг нь ногоон дата төв хөгжүүлэхэд чухал давуу тал болж буй. Эдгээр давуу талыг эрх зүй, татвар, санхүүжилт, эрчим хүч, газар ашиглалтын бодлоготой уялдуулан, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. 10 САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЖ, 863 МВТ-ЫН ТӨСЛИЙН БАГЦ БҮРДҮҮЛЛЭЭ COP17 бага хурлын хүрээнд Монгол Улс АНУ, БНХАУ, Япон, БНСУ, Сингапурын байгууллага, хувийн компаниуд болон Азийн хөгжлийн банктай нийт 10 санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгүүд нь ногоон дата төв, сэргээгдэх эрчим хүч, хиймэл оюуны дэд бүтэц, дижитал шилжилт, судалгаа, технологийн хөгжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс бөгөөд нийт 863 МВт орчим хүчин чадал бүхий дата төв болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЭРХ ЗҮЙН ОРЧИН, ДЭД БҮТЦИЙГ ЦОГЦООР НЬ БҮРДҮҮЛНЭ Монгол Улсын Засгийн газар дата төвийн дэд бүтцийг бүхэлд нь төрөөс барьж байгуулах бус, харин дотоодын аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагч, технологийн компани,  хөгжлийн санхүүгийн байгууллагуудыг татан оролцуулах эрх зүй, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн таатай орчныг бүрдүүлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Өгөгдлийн тухай хуулийн төслийг өргөн барьж, дата төвийн бие даасан, найдвартай үйл ажиллагааг хангах “Sovereign by Design” үндэсний стратегийн хүрээг боловсруулж байна. “Sovereign by Design” стратеги нь: Эдгээр нь дата төвийн найдвартай эрчим хүчний хангамж, олон төрөлт харилцаа холбооны дэд бүтэц, өгөгдлийн засаглал, мэдээллийн аюулгүй байдал, өгөгдөл дамжуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхэд чиглэнэ.

Our Systems

Cooperation

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197