E-Mongolia Academy

E-Mongolia системд What3words технологийг нэвтрүүллээ

Иргэд аливаа гэмт хэрэг, зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж зэрэг нөхцөл байдалд байршлаа хэлж мэдэхгүй тохиолдолд E-Mongolia аппликэйшний “Яаралтай түргэн тусламж дуудах” хэсэг дээр дарснаар what3words технологид суурилсан 3 үгт хаягаа хялбархан илгээх боломжтой.

What3words нь дэлхийн гадаргууг 3м x 3м хэмжээтэй квадратуудад хуваан, давтагдашгүй гурван үгтэй хаяг оноосон дэвшилтэт систем юм. Энэ нь аливаа байршлыг маш нарийвчлалтай, ойлгомжтой, түргэн тогтоох боломжийг бүрдүүлдэг.

3 үгт хаягаа хэрхэн илгээх вэ?

  1. E-Mongolia аппликэйшн руу нэвтэрнэ.
  2. Профайл хэсгийн баруун дээд буланд байрлах “SOS” товч дээр дарна.
  3. Таны байгаа газрын 3 үгт хаяг автоматаар тодорхойлогдож,
    • Цагдаа
    • Түргэн тусламж
    • Онцгой байдал зэрэг яаралтай холбоо барих дугаарууд руу шууд залгах боломж гарч ирнэ.

Интернэттэй болон интернэтгүй нөхцөлд ашиглах боломжтой

  • Интернэтгүй байсан ч E-Mongolia аппликэйшнээр 3 үгт хаягаа илгээх боломжтой.
  • Хэрэв аппликэйшн ашиглах боломжгүй бол, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс тусгай холбоос бүхий мессеж илгээж, тухайн холбоосоор дамжуулан иргэн өөрийн 3 үгт байршлыг харж, мэдээлэл өгч болно.

Мөн иргэд 3 үгт хаягаа ашиглан иргэний үнэмлэх, гадаад паспорт зэрэг бичиг баримтаа E-Mongolia системээр захиалаад, нарийвчилсан байршлаараа хүргүүлэн авах боломжтой юм.

Иргэн таны байршлыг нарийн тогтоож, амин чухал үед тусламж авах боломжийг E-Mongolia ба What3words хамтдаа бүрдүүлж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197