“Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форумд оролцлоо   

“И-Монгол академи” УТҮГ-ын албан хаагчдын төлөөлөл 06 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Шинэ сэргэлтийн бодлого, Орхон аймаг, Эрдэнэт хотыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье-2023” эдийн засгийн форумд оролцов. 

Форумын хүрээнд “Смарт Эрдэнэт” экспо, “Орон нутгийн цахим шилжилт” хэлэлцүүлэг болон нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа. Өдөрлөгөөр E-Mongolia платформын шинэчилсэн 3.0 хувилбарын танилцуулга мэдээллийг хүргэж, иргэдэд гар утсан дээр апплэйкшн хэрхэн суулгах заавар зөвлөгөө өгч ажиллалаа. 

Тус форум нь орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, бизнес эрхлэгч ААН, байгууллагуудыг идэвхжүүлэх зорилготойгоор бөгөөд Орхон аймгийн гадаад харилцаа, хамтыг ажиллагааг өргөжүүлэх, бизнес эрхлэгчдээ дэмжих, хөрөнгө оруулалтыг татах боломжийг нэмэгдэүүлэх ач холбогдолтой юм. 

Форумд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засаг, хөгжлийн яам, НҮБ-ын Монгол дахь Хүүхдийн сангийн суурин төлөөлөл, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, “И-Монгол академи” УТҮГ зэрэг 20 гаруй байгууллагын 100 гаруй төлөөлөл оролцож, нийгэм, эдийн засаг, орон нутгийн цахим шилжилт, бүсчилсэн хөгжлийн илтгэл, танилцуулга хийж, хэлэлцүүлэг өрнүүлэн санал солилцлоо.

Анхаарал хандуулсанд баярлалаа!