Сүхбаатар аймгийн Насан туршийн боловсролын төвийн хүсэлтээр “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газар тус аймагт хэрэгжиж буй “Цахимаар нэгдье” зорилтот хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн сургагч багш бэлтгэх практикт суурилсан сургалтыг 2023 оны 05 дугаар сарын 22-23-ны хооронд зохион байгуулав. Мөн орон нутагт хэрэгжүүлэх цахим ур чадварын сургалтын хөтөлбөр боловсруулахад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Сургалтад Сүхбаатар аймгийн 13 сумын Насан туршийн боловсролын төвийн багш нар хамрагдаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авлаа.
Сургалтаар цахим иргэн ба, мэдээлэл өгөгдөлтэй ажиллах чадвар сургалт явуулах арга зүй, анхаарах асуудал, мэдээллийн аюулгүй байдал сургалт явуулах арга зүй, ухаалаг утасны хэрэглээ сургалт явуулах арга зүй, E-mongolia аппликейшн ашиглан төрийн үйлчилгээг цахимаар авах сургалт явуулах арга зүй, цахим контент бэлтгэх арга зэрэг агуулгыг багтаасан болно.
Сүхбаатар аймгийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд Насан туршийн боловсролын төвийн санаачилгаар “Цахимаар нэгдье” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд дараах үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Үүнд:
– Орон нутгийн 18 сургагч багш бэлтгэх
– Баруун-Урт суманд 720 иргэнийг чадавхжуулах
– Бусад суманд 800 гаруй иргэнийг чадавхжуулах
– Нөлөөллийн компанит ажил зохион байгуулах зэрэг болно.