“И-Монгол академи” УТҮГ-ын ажлын хэсэг 03 дугаар сарын 30-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний хооронд Төв аймагт ажиллалаа.
Төв аймгийн нийт төрийн байгууллагын албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны системийг (https://erp.e-mongolia.mn/ ) ашиглах мэргэжил арга зүйгээр хангах, лабораторийн сургалт хийх, систем ашиглалтын чадварыг дээшлүүлэх ажлыг тус тус хийж гүйцэтгэв.
Лаборатори сургалтад тус аймгийн 110 төрийн албан хаагч цахим болон танхимаар хамрагдаж, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны нэгдсэн системтэй (https://erp.e-mongolia.mn/ ) танилцан, систем ашиглах талаар дараах агуулгын хүрээнд мэдлэг чадвараа дээшлүүллээ. Үүнд:
- Хүний нөөцийн удирдлагын модуль ашиглах заавар
- Албан хэрэг хөтлөлтийн модуль ашиглах заавар
- Тоон гарын үсэг системд холбох заавар
- Өргөдөл гомдлын модуль ашиглах заавар
- Үүрэг даалгавар модуль ашиглах заавар
- Цаг бүртгэлийн модуль ашиглах заавар
- Ажил төлөвлөлтийн модуль ашиглах заавар тус тус багтаж байгаа юм.
Энэхүү сургалтын үр дүнд Төв аймгийн төрийн албан хаагчид Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийг ашиглаж хүний нөөцийн удирдлага, цаг бүртгэл, ажил төлөвлөлт болон үүрэг даалгаврын биелэлтийг хянах боломж бүрдэж байна. Мөн тус системээр дамжуулан ирсэн албан бичиг, өргөдөл гомдлыг хугацаа алдахгүй, цаг тухайд нь цахимаар шийдвэрлэх юм.
Төв аймаг нь “Цахим үндэстэн“ болох уриалгын хүрээнд аймгийн нийт төрийн байгууллагад төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлэн ажиллаж байна.