Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Сайд Ч.Номин “И-Монгол академи” УТҮГ-ын цаашдын стратегийн тэргүүлэх зорилтыг хэлэлцлээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Золбаяр болон бусад албаны төлөөлөгчийн хамт “И-Монгол академи” УТҮГ-ын үйл ажиллагаатай танилцаж, “Ухаалаг Засаг II” төслийн хэрэгжилт, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашдын стратегийн зорилтын талаар санал солилцлоо.

“Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар 75 үйлчилгээг цахимжуулж байна. 2027 оноос ХУР мэдээлэл солилцооны системийг тархмал дэд бүтцэд шилжүүлэх, төрийн их өгөгдлийн платформыг бий болгох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Энэ хүрээнд төрийн их өгөгдлийг нэгтгэх, боловсруулах, дүн шинжилгээ хийх боломж олгох Data Lakehouse архитектурыг нэвтрүүлж, өгөгдлийн чанар, аюулгүй байдал, ашиглалтыг сайжруулна. Ингэснээр Монгол Улс өөрийн өгөгдөл, дэд бүтцэд тулгуурлан судалгаа, шинжилгээ хийх чадавхаа нэмэгдүүлнэ. Мөн хиймэл оюуны хөгжлийг шинэ шатанд гаргах суурь бүрдэнэ.

Түүнчлэн төрийн байгууллагуудын цахим систем, үйлчилгээг Gov.mn платформд нэгтгэх, гадаадаас E-Mongolia системд нэвтрэх боломжийг сайжруулах, тоон гарын үсгийн үйлчилгээг хялбаршуулах асуудлыг хэлэлцлээ.

Цаашид иргэн, аж ахуйн нэгжээс мэдээллийг нэг л удаа авч, төрийн байгууллагууд хоорондоо солилцон ашиглах “Once Only” зарчмыг хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ иргэдийн хэрэгцээ, нөхцөл байдалд нийцсэн үйлчилгээг урьдчилан хүргэдэг проактив төрийн үйлчилгээг хөгжүүлэхээр зорьж байна.

Мөн “И-Монгол академи” УТҮГ-ын хариуцан хөгжүүлэх үндсэн системүүдийн хүрээг тодорхой болгож, бусад системийн хөгжүүлэлтэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад анхаарна.

Цахимаар шийдэж, цагаа хэмнэе E-Mongolia

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197