Төрийн үйлчилгээг цахимжуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогын хүрээнд төрийн албан хаагчид мэргэшүүлэх сургалтад хамрагдсан болон төгссөн тухай тодорхойлолтоо төрийн цахим үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийн “Төрийн албан хаагч” цэсээр дамжуулан цахимаар авах боломж бүрдлээ.
Энэхүү үйлчилгээ нь төрийн албан хаагчдад өөрийн хамрагдсан сургалтын мэдээлэлд тулгуурласан тодорхойлолтыг түргэн шуурхай, цахимаар авах нөхцөлийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Important Notes When Submitting a Registration Request:
- Мэргэшүүлэх багц сургалт (тэргүүн, эрхэлсэн, ахлах)
- Төрийн албанд анх томилогдсон албан хаагчийн сургалт
- Мэргэшүүлэх дунд хугацааны давтан сургалт
- Чиглүүлэх болон богино хугацааны сургалтад хамрагдсан тодорхойлолтууд багтаж байна.
Төрийн албан хаагчид хамгийн сүүлд хамрагдсан сургалтын тодорхойлолтыг шууд татан авах боломж бүрдсэнээр бичиг баримт бүрдүүлэх үйл явц илүү хялбар, цаг хугацаа хэмнэсэн, шуурхай болж байна.
Энэхүү үйлчилгээ нь төрийн албаны хүний нөөцийн хөгжлийг дэмжих, сургалтын бүртгэл, мэдээллийг ил тод, нэгдсэн байдлаар хүргэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Цаашид “Төрийн албан хаагч” цэсийн үйлчилгээг үе шаттайгаар өргөжүүлж, илүү олон төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг тасралтгүй хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
