Монгол улсын хэмжээнд 2023 оны байдлаар шинээр газар эзэмших 57734 хүсэлт ирсэн байна. Газрын тухай хуульд заасны дагуу Иргэн, гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу үнэ төлбөргүйгээр газар эзэмших хүсэлтээ цахимаар хүлээн авч шийдвэрлэдэг боллоо.
Үйлчилгээг авахын тулд www.e-mongolia.mn болон www.egazar.gov.mn сайтаар дамжуулан өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орж цахим системд өргөдлийн бүртгэл үүсэх бөгөөд газрын байршил, газрын зориулалтаа сонгосноор хүсэлтээ илгээнэ.
Сонголтоор зөвхөн үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр төлөвлөсөн газартай баг/хороо харагдах бөгөөд хэрэв баг/хороо харагдахгүй бол газар төлөвлөгөөгүй эсвэл төлөвлөсөн газар олгогдож дууссан гэсэн үг болохыг анхаарна уу.
Хүсэлт амжилттай илгээгдсэн тохиолдолд бүртгэлтэй утасны дугаарт мэдэгдэл очно. Сонгогдсон газраа 5 хоногийн дотор баталгаажуулснаар цахим системд өргөдлийн бүртгэл үүсэх бөгөөд газар эзэмших хүсэлтийн маягт, кадастрын зураг таны мэдээлэл автоматаар хавсрагдсанаар тухайн нутаг дэвсгэрийн баг хорооны засаг дарга 15 хоногийн дотор шийдвэрлэнэ.
Хэрэв та цахимаар хүсэлт илгээх боломжгүй тохиолдолд тухайн оршин суугаа сум дүүргийн газрын албанд очиж иргэний бүртгэлийн дугаараа илгээх боломжтой юм.
Газар эзэмших хүсэлттэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 1900-0101 утсаар авах боломжтой. Үйлчилгээ авах линк (Зөвхөн веб сайтаар нэвтэрнэ): https://e-mongolia.mn/…/–shineer-gazar-ezemshikh-erkh…