The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations

Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын үндэсний сүлжээнд нэгдлээ

2022-10-17

“И-Монгол академи” УТҮГ хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол үндэсний сүлжээнд нэгдэж “Хэвлэлийн хүрээлэн” НҮТББ-тай 2022 оны 10 дугаар сарын 10-нд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. 

Санамж бичигт “И-Монгол академи” УТҮГ-ыг төлөөлж тус газрын захирал Л.Энхбат, “Хэвлэлийн хүрээлэн” НҮТББ-ыг төлөөлж тус байгууллагын гүйцэтгэх захирал М.Мөнхмандах гарын үсэг зурлаа. 

Санамж бичгийн хүрээнд бүх нийтийн цахим yp чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийг зохистой, аюулгүй ашиглах хандлагыг төлөвшүүлэх, тоон хуваагдлыг бууруулах, контент бэлтгэх, сургалт зохион байгуулахад оролцогч талууд хамтран ажиллах боломж бүрдэх юм.

Үндэсний сүлжээ нь Монгол Улсад хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролыг нийгмийн бүхий л хүрээнд хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж, олон нийтийн мэдлэг, ойлголт, хандлагыг дээшлүүлэх бодлого шийдвэр болон шийдвэр гаргагч нарт нөлөөлөхөд оролцогч талуудын нэгдмэл хүчин чармайлт, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготойгоор байгуулагдсан байна. 

Өнөөдөр Монгол Улсад 500 орчим мэдээллийн хэрэгсэл үйл ажиллагаа явуулж, олон нийтийн сүлжээг нийт 2,2 сая хүн хэрэглэж байна. Гэвч, хуурамч мэдээллийг таних, сэтгүүл зүйг олон нийтийн сүлжээнээс ялгах, аливаа мэдээлэлд шүүлтүүртэй хандах зэрэгт олон нийтийн мэдлэг ойлголт дутагдаж байгаа нь сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаа, тоо баримтуудаас харагддаг. 

Thank you for your attention!