Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Өвөрхангай аймгийн 67 үйлчилгээг цахимжууллаа

Өвөрхангай аймгийн 67 үйлчилгээг цахимжууллаа

2022-05-13

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол академи”-ийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, орон нутгийн шинж чанартай 67 үйлчилгээг дахин загварчилж, “E-Mongolia” системд нэвтрүүллээ.

Тодруулбал,

  • Өвөрхангай аймгийн Авто тээврийн үндэсний төв – 3 үйлчилгээ
  • Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар -1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар – 5 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • “Онги-Таац” голын сав газрын захиргаа – 6 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Төрийн архив -14 үйлчилгээ
  • “Онги ус суваг” ОНӨААТҮГ – 2 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар -1 үйлчилгээ
  • Өвөрхангай Арвайхээр сумын ЗДТГ – 21 үйлчилгээ
  • Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар – 1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар – 1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар – 5 үйлчилгээ
  • ЭБЦТС-ТӨХК Өвөрхангай салбар – 1 үйлчилгээ
  • Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар – 4 үйлчилгээ

Түүнчлэн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхжуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажилласан бол Өвөрхангай аймгийн худалдааны төвд ажиллаж, иргэдэд “E-Mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.

Thank you for your attention!

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197