Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ШАЛГУУЛАГЧИЙН МЭДЭЭЛЛЭЭ E-MONGOLIA-ААС АВАХ БОЛОМЖТОЙ

Энэ оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2025.06.18/ улс орон даяар эхэллээ. Энэ жил нийт 43,318 шалгуулагч бүртгүүлж, давхардсан тоогоор 133,390 шалгалт өгөхөөр байна.

Шалгуулагчид шалгалт өгөхдөө дараах бичиг баримтыг бүрдүүлж, заавал авч очих шаардлагатай. Үүнд:

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх

Шалгуулагч иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээг эх хувиар нь авч очих ёстой. Хэрэв гээсэн тохиолдолд гадаад паспорт, жолооны үнэмлэх, E-Mongolia системээс авсан лавлагааг авч очих боломжтой.

Өмнөх оны төгсөгчид болон гэрчилгээгүй шалгуулагчид ч мөн E-Mongolia-аас боловсролын лавлагаа авч, нотариатаар баталгаажуулан шалгалтад оролцох боломжтой юм.

Элсэлтийн ерөнхий шалгалт 2025 оны 6 дугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулагдаж буйтай холбоотойгоор авто замын засварын ажлыг түр хугацаанд хойшлуулж, нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах арга хэмжээ авч байгаа юм. Замын хөдөлгөөний нөхцөл байдлыг E-Mongolia системээс цаг алдалгүй шалгахыг зөвлөж байна.

2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад оролцож буй бүх шалгуулагчдадаа амжилт хүсье!

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.