Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

E-Mongolia системийн таван жилийн хөгжил: 2 сая хэрэглэгч, 1.7 их наяд төгрөгийн хэмнэлт

Монгол Улсын төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia өнөөдөр 5 нас хүрлээ. 2019 онд Засгийн газраас санаачилж, 2020 оны аравдугаар сарын 1-нд 23 байгууллагын ердөө 181 үйлчилгээг багтаасан жижигхэн платформоос эхэлж байсан бол өдгөө 87 байгууллагын 1263 үйлчилгээг цахимаар авах боломжтой, Монгол Улсын хамгийн том төрийн үйлчилгээний систем болон өргөжжээ.

Өнгөрсөн хугацаанд 2 сая гаруй хэрэглэгч нийт 87 сая удаа үйлчилгээ авч, иргэдийн цаг хугацаа, зардлыг тооцоход нийтдээ 1.7 их наяд төгрөгийг хэмнэсэн байна. Өөрөөр хэлбэл, хүн бүрийн өдөр тутмын ажлыг хялбарчилж, төрийн үйлчилгээг нэг алхам ойртуулж чаджээ.

Өнөөдөр Монголын насанд хүрсэн 5 хүн тутмын 4 нь E-Mongolia-г ашигладаг бөгөөд энэ нь манай улсыг цахим шилжилтэд хурдацтай ойртуулсны илрэл болж буйн нэгэн жишээ. Түүнчлэн НҮБ-ын цахим засаглалын индексээр Монгол Улс 2024 онд 46 дугаар байрт орсон нь ч E-Mongolia-ийн оруулсан бодит хувь нэмрийг харуулж байна.

Ийнхүү E-Mongolia нь зөвхөн технологийн шинэчлэл биш, харин иргэн бүрийн цагийг хэмнэж, төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй болгосон бодит дэвшил болжээ.

“Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр ба ёс зүй” сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмж, ёс зүйн зарчмыг төлөвшүүлэх нь ажилтан бүрийн эрх тэгш оролцоог хангаж, шударга, хариуцлагатай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Үүнтэй уялдуулан “И-Монгол академи” УТҮГ нь нийт албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор /2025.09.30/ “Жендэрийн мэдрэмжтэй ажлын байр ба ёс зүй” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтыг Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны Жендэрийн дүн шинжилгээ, мэдээлэл судалгааны хэлтсийн дарга О.Буянаа удирдан явуулсан бөгөөд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд жендэрийн мэдрэмжийг нэвтрүүлэх арга зам, ажлын байрны ёс зүйн хэм хэмжээг сахихын ач холбогдол, тэгш боломжийг дэмжсэн орчин бүрдүүлэх зарчмуудын талаар өргөн хүрээний мэдээлэл, зөвлөмж өглөө.

Энэхүү сургалт нь зөвхөн онолын мэдлэг бус практик жишээ, хэлэлцүүлэг, асуулт–хариултын хэсгүүдээр баяжигдсан нь оролцогчдын идэвхтэй оролцоог хангаж, өдөр тутмын ажилдаа хэрэгжүүлэх боломжтой дадал, зөв хандлагыг төлөвшүүлэхэд түлхэц болсон юм.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна

“И-Монгол aкадеми” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь Баянгол дүүргийн Насан Туршийн Суралцахуйн төв, Боловсролын зээлийн сан газруудтай хамтран нийт 2 удаагийн 4 цагийн 16 төрийн албан хаагч, 9 иргэнд Төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудасны ашиглалт,  Мэдээллийн аюулгүй байдал, E-Mongolia системийн ашиглалт,  Хиймэл оюунаар контент бүтээх, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-E-Mongolia  ашиглалт хэрэглээ, гэсэн агуулгуудаар танхимын сургалтуудыг зохион байгууллаа.

“Digital First” уриатай шинэчлэгдсэн E-Mongolia 5.0 платформ “ЦАХИМ СУРГАЛТ” цэстэй боллоо

Та зөвхөн интернэттэй байхад л дэлхийн хаанаас ч, хэзээ ч цахим ур чадварт суралцах боломжтой. Мөн цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.