Өмнө нь E-Mongolia-гаас лавлагаа, тодорхойлолт зөвхөн англи хэл дээр гардаг байсан бол одоо орос, франц, хятад, солонгос, англи гэсэн 5 хэлээр авах боломжтой боллоо.
Ямар лавлагаа, тодорхойлолт 5 хэл дээр гарах вэ?
-Төрсний бүртгэлийн лавлагаа;
– Иргэний үнэмлэхийн лавлагаа;
– Гэрлэсний бүртгэлийн лавлагаа;
– Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа;
– Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тодорхойлолт;
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт;
– Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
– Тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
– Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудас;
– Өндөр насны тэтгэвэр тогтоолтын хуудас;
– Жолоочийн лавлагаа, мэдээлэл;
– Дархлаажуулалтын гэх мэт…
Энэ нь ямар хэрэгтэй вэ?
- Хэрэв та гадаадад сургуульд элсэн суралцах, ажилд орох, эсвэл виз мэдүүлэхэд өмнө нь орчуулга хийлгэх шаардлагатай байсан бол одоо шууд E-Mongolia-аас олон хэл дээр өөрт хэрэгтэй лавлагаа,тодорхойлолтоо олон хэл дээр авч ашиглах боломжтой.
- НҮБ-ын 4 хэл (англи, франц, орос, хятад) дээр гардаг учраас олон улсын жишигт нийцэж байгаа. Дээрээс нь манай улсын иргэдийн хамгийн ихээр зорчдог улсын хэл болох солонгос хэл нэмэгдсэн.
Ингэснээр Монгол Улсын иргэдийн гадаадад зорчиход тулгардаг нэг том бэрхшээл шийдэгдэж байна.