Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

Тавдугаар сард 1087 иргэний цахим ур чадварыг дээшлүүллээ

Орчин үеийн нийгэмд ухаалаг утас, компьютер зэрэг цахим төхөөрөмжүүдийг ашиглах нь өдөр тутмын амьдралын салшгүй нэгэн хэсэг болсон. Хэдийгээр олон хүн цахим ур чадвараа бие даан эзэмшиж байгаа ч, албан ёсны сургалтын хөтөлбөр, мэргэшсэн сургалт шаардлагатай тохиолдол цөөнгүй байдаг.

Цахимжсан төрийн үйлчилгээ нь цаг хугацаа, зардал, нөөцийн хэмнэлтийг бий болгож буй ч үүний үр ашгийг бүрэн хүртэхийн тулд иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх нь нэн тэргүүний асуудал болсоор байна.

“И-Монгол академи” УТҮГ нь 2022 оны гуравдугаар сараас эхлэн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулж, өнөөдрийг хүртэл 84000 гаруй иргэнд танхим болон цахим хэлбэрээр сургалт хүргээд байна.

2025 оны 05 дугаар сард тус газрын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс зохион байгуулсан сургалтад төрийн албан хаагч 898, ахмад настан 75, иргэн 114 буюу нийт 1087 иргэн хамрагдаж, цахим ур чадвараа нэмэгдүүллээ.

Сургалтын хүрээнд дараах үндсэн сэдвүүдээр мэдлэг, чадварыг олгож, практик заавар, зөвлөгөө өгч ажиллав. Үүнд:

  • Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-EMONGOLIA
  • E-Mongolia ашиглалт, хэрэглээ
  • Албан бичиг солилцооны дундын систем Docx
  • Тоон гарын үсгийн хэрэглээ
  • Хиймэл оюун ухаан
  • Технологид суурилсан харилцаа
  • E-governance
  • Information security
  • Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

Мөн тоон тэгш бус байдлыг бууруулах, бүх нийтийн цахим ур чадварыг жигд түвшинд хүргэх зорилгоор Digital.edu.mn цахим сургалтын платформыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү платформ нь төрийн албан хаагчид, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хөдөө орон нутгийн иргэдийг хамруулсан хүртээмжтэй, үе шаттай сургалтын агуулгаар хангаж байна.

Цаашид ч “И-Монгол академи” УТҮГ нь иргэдийн цахим ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, мэдээллийн технологийн давуу тал, дэвшлийг хүн бүрийн өдөр тутмын амьдралд хүртээмжтэй хүргэхийн төлөө үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.