Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

“Үндэсний цахим шуудан”-аар дамжуулан төр, иргэн шууд харилцана

2022-08-17

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр явуулах, ил тод, шуурхай, хүртээмжтэй, аюулгүй хүргэх, олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор иргэнийг төртэй шууд холбосон албан ёсны цахим суваг Үндэсний цахим шуудангийн www.mail.e-mongolia.mn системийг хэрэглээнд нэвтрүүллээ. Уг системд Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд Улсын бүртгэлийн дугаараар шууд цахим шуудан үүсэх юм. 

Иргэд үндэсний цахим шуудангаа ашиглан төрийн байгууллагад өргөдөл, гомдол гаргах, санал хүсэлт илгээх боломжтой. Хэрэглэгчийг танилт, нэвтрэлтийн систем ашиглан цахим орчинд таньж, баталгаажуулж байгаа тул энэхүү цахим шуудангийн системээс ирсэн хүсэлтийг албан ёсны гэж үзэх юм. 

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу иргэний мэдээллийг тухайн хүнд мэдэгдэхгүйгээр ашиглахыг хориглосон. Тиймээс иргэний ямар мэдээллийг аль байгууллага ашигласан талаар мэдээлэл цахим шууданд ирнэ. Мөн төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх мэдээлэл зэрэг зөвхөн иргэн танд хандсан мэдээлэл, мэдэгдлийг хүлээн авах боломжтой болж байна.

Иргэд www.e-mongolia.mn  сайт болон e-mongolia гар утасны аппликэйшны тусламжтайгаар үндэсний и-мэйлээ ашиглах төдийгүй www.mail.e-mongolia.mn  хаягаар нэвтрэх боломжтой.

Thank you for your attention!