The E-Mongolia system offers electronic access to 1,263 services across 87 organizations

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

Мэдэгдэл хүргэх систем хэрхэн ажилладаг вэ?

2022-05-02

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль 2022 оны 05 дугаар сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн. Тус хуульд заасны дагуу “E-Mongolia” системээр хүний хувийн мэдээллийг мэдээлэл хариуцагчаас бусад этгээдэд дамжуулсан бол Иргэн танд, мэдэгдэх нөхцлийг бүрдүүллээ.

Ингэснээр иргэн өөрийн хувийн мэдээллийг хэн, хэзээ, ямар үндэслэлээр ашиглаж байгаа талаар мэдэх, улмаар хяналт тавих боломжтой болж байна.

Мэдэгдэл нь иргэнд гурван хэлбэрээр очно. 

  • Нэгдүгээрт: тухайн мэдэгдэл нь таны гар утсанд notification хэлбэрээр очих бөгөөд та “E-Mongolia” аппликэйшн эсвэл www.e-mongolia.mn сайтад нэвтрэн орж, шалгах боломжтой.
  • Хоёрдугаарт: иргэн та ЗӨВШӨӨРВӨЛ иргэний бүртгэлийн дугаараар “E-Mongolia” системд үндэсний и-мэйл үүсгэгдэнэ. Үндэсний и-мэйлээр мэдэгдэл хүлээн авах боломжтой.
  • Гуравдугаарт: бүртгэлтэй гар утасны дугаарт тань смс хэлбэрээр очих боломжтой.

Иргэн та мэдэгдэл хүлээн авах хэлбэрээ сонгох, мэдэгдлээс бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах боломжтой.

Мэдэгдэл хүргэх системээр дамжуулан дараах мэдээлэл таньд очно.

  • Мэдээлэл хариуцагч мэдээллийг гуравдагч этгээдэд өгсөн, дамжуулсан бол мэдээллийн эзэнд энэ талаар мэдэгдэл хүргүүлнэ
  • Мэдээлэл хариуцагч буюу төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдлын шийдвэрлэлтийн явц, шийдвэрийн талаар мэдээлнэ
  • Хүн, хуулийн этгээд төрийн үйлчилгээ авах шаардлага гарсан талаарх сануулга /өөрөөр хэлбэл, таны иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх/ гадаад паспорт гэх зэрэг бичиг баримтын хугацаа дуусах дөхсөн үед танд мэдэгдэл очно
  •  Татвар төлөлт, торгох шийтгэлийн төлбөрийн талаарх мэдээлнэ
  • Ард нийтийн санал асуулга болон сонгуулийн санал өгөх өдрийн тов зэргийг иргэдэд мэдэгдэл хүргэх системээр дамжуулан хүргэнэ. 

Thank you for your attention!

Thank you for your attention!