Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea
“И-Монгол академи“ УТҮГ-ын Цахим ур чадвар хөгжүүлэлтийн албанаас “Төрийн албан хаагчдын мэдээллийн технологийн чадавхыг дээшлүүлэх“ цахим сургалтыг Орхон, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, Сүхбаатар, Хэнтий аймгийн төрийн албан хаагчдад 2022 оны 06 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төрийн захиргааны, үйлчилгээний, тусгай албаны нийт 2353 албан хаагч хамрагдав.
Төрийн албан хаагчид тус сургалтаар Цахим хөгжлийн багц хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээлэлтэй болохоос гадна тоон гарын үсгийг хэрхэн хэрэглэх, орчин үеийн мэдээллийн технологийн ерөнхий ойлголттой болсон.