Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

7 хоногийн тойм

Төрийн үйлчилгээг цахимжуулах “E-Business 2.0” төрийн байгууллагуудын зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Төрийн цахим үйлчилгээг дараагийн шатанд гаргах E-Business 2.0 цуврал хэлэлцүүлгийг энэ удаа төрийн анхан шатны үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагынхны дунд зохион байгууллаа.

Энэ үеэр Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал хэлсэн үгэндээ өнгөрсөн хугацаанд E-Business платформыг ашиглан 1000 гаруй бизнес эрхлэгч шинээр аж ахуйн нэгжтэй болж, 40,000 орчим давхардаагүй хэрэглэгч ашиглаж эхэлснийг онцоллоо. E-Business 2.0 шинэчлэлийг эхлүүлэхэд төрийн албан хаагчдын оролцоо өндөр байж, цахим засаглалаар Монгол улс байр ахисаар байгааг ч онцоллоо.

“ЦАХИМ СУРГАЛТ” цэсэд шинэ сургалтууд нэмэгдлээ

“Цахим сургалт” цэсэд “Мэдээллийн хүртээмж”, “Цахим орчин дахь хүүхэд хамгаалал”  “Албан бичиг солилцооны дундын систем (Docx)”-ын сургалтууд нэмэгдлээ. Цахим ур чадварын сургалтыг байгууллага, хамт олноороо авахыг хүсвэл бидэнтэй холбогдоно уу.

Phone: 77111197-3

Email: digitalskill@ema.gov.mn

Нийгмийн шударга ёсыг хамгаалах ажилд манлайлан “Авлигын эсрэг нэгдэцгээе”

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэн таны оролцоо хамгийн чухал.

Та бүхэн авлигыг мэдээлэх тусгай дугаар 110-т хандаарай.

E-Mongolia 5.0 “Төрийн албан хаагч” цэс нэмэгдлээ

Төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэдийн цагийг хэмнэсэн дижитал шийдлээр хангаж буй төрийн үйлчилгээний нэгдсэн цахим платформын шинэчлэгдсэн E-Mongolia 5.0 хувилбарт шинээр “Төрийн албан хаагч” цэсийг нээсэн.

2025 оны 11 дүгээр сарын 1-ний байдлаар энэхүү цэсэнд орсон дараах 3 лавлагаа, үйлчилгээг:

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа 5,387

Төрийн албан хаагчийн цалингийн тодорхойлолт 40,135

Төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолт 39,311 буюу нийт 84,833 иргэд авч үйлчлүүлсэн байна.

Иргэдийн цахим ур чадварыг сайжруулсаар байна

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсээс

“Монгол шуудан” ХК, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран 2 удаагийн 4 цагийн нийт 24 төрийн албан хаагчдад “Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP, E-Mongolia  ашиглалт,  Кибер аюулгүй байдлын зарчим, авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Хиймэл оюуны өнөөгийн байдал хөгжил, цаашдын чиг хандлага” гэсэн агуулгуудаар танхимын болон цахим сургалтуудыг зохион байгууллаа.

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Одоогоор сул орон тоо байхгүй байна.