Монгол, Тажикистан улс цахим шилжилтийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийж буй төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Тус айлчлал нь хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэх, тэр дундаа дижитал хөгжил, инновацын чиглэлд шинэлэг, үр өгөөжтэй хамтын ажиллагааны шинэ хуудсыг эхлүүлж буйгаараа онцлог юм.
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар, “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран нар Тажикистан Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Инноваци, цахим технологийн агентлагийн захирал Мирзо Хуршед Файзуллозода нарын хамтаар “Цахим шилжилтийн салбарт хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

E-Mongolia системээр 2026 оны төсвийн төсөлд олон нийтээс санал авч эхэллээ
E-Mongolia системээр 2026 оны улсын төсвийн төсөлд хэрхэн саналаа өгөх вэ?
Иргэн та E-Mongolia систем рүүгээ орох үед “2026 оны төсвийн төсөлд саналаа өгнө үү” гэж гарч ирэх бөгөөд үргэлжлүүлэх товчин дээр дарснаар санал асуулгын цонх гарч ирнэ. Мөн саналаа дахиж өгөхийг хүсвэл баруун доод буланд байрлах профайл хэсэг рүү орон, санал асуулга гэсэн хэсэг дээр дарж дахин өгөх боломжтой болно.
Уг санал, асуулга нь нийт зургаан асуултаас бүрдэх ба нэг асуулт дээр хамгийн ихдээ 3 сонголт хийнэ. Хэрэв санал өгөхийг хүссэн салбар нь байхгүй байгаа тохиолдолд бусад гэсэн талбар дээр тухайн салбарынхаа нэрийг бичиж оруулах ба талбар гэсэн цонхон дээр өөрийн сонгосон салбарынхаа талаарх нэмэлт тайлбар, санал хүсэлтээ нээлттэй бичих боломжтой.

E-Mongolia-аар цахим мөрийтэй тоглоомын баримт, гомдол, санал хүсэлтээ илгээгээрэй
Энэ оны тавдугаар сард Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталсан. Тус хууль 2025 оны 07 сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэллээ. Тухайлбал, дээрх хуулийн өөрчлөлтийн хүрээнд Эрүүгийн хуулийн 20.18, 20.19 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 6, 7 дахь хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан.
Хууль батлагдсанаар:
- Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
- Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.
- Цахим мөрийтэй тоглоомд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.
- VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.
- Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.
- Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.
- Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ.
Тэгвэл төрийн үйлчилгээний нэгдсэн системээр E-Mongolia-аар цахим мөрийтэй тоглоомын баримт, санал хүсэлт хүлээн авч эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна.
Иргэн та дараах төрлүүдээс сонгоод, зөрчилтэй вебийн линкийг нотлох баримт, тайлбартайгаа бичээд хүсэлтээ илгээнэ.
– Мөрийтэй тоглоом
– Цахим залилан
– Худал мэдээлэл тараах
– Терроризм
– Садар самууныг сурталчлах
– Хуурамч фэйсбүүк хаяг
To submit a request to close an infringing website, log in to the E-Mongolia system with your registered email address, go to the search section, select the 'Request to Close an Infringing Website' service, choose from the field types that appear, and attach the necessary evidence to submit your request."

E-Mongolia-аас хүүхдээ вакцинд хамрагдсан эсэхээ шалгаж, бүртгэлд хамрагдаарай
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой. Тун удахгүй сургууль цэцэрлэг эхлэх гэж байгаа энэ үед заавал дархлаажуулалтад хамрагдсан байх шаардлагатай гэж үздэг. Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж харьяа сум, дүүргийн эрүүл мэндийн төвд очиж дархлаажуулалтдаа хамрагдаарай. Хэрэв таны хүүхэд дархлаажуулалтад товлосон цагт хамрагдсан ч E-Mongolia системд цахимаар бүртгэгдээгүй бол эх, хүүхдийн ягаан дэвтрээ авч очоод бүртгэлээ хийлгэх боломжтой.
2018 оноос хойших дархлаажуулалтын мэдээллийг E-Mongolia системээс авах боломжтой бөгөөд хэрэв хүүхдийн мэдээлэл зөрүүтэй бол үйлчилгээ авсан харьяа эрүүл мэндийн байгууллагадаа хандахыг анхаарна уу.
How to access the information?
- Log in to the E-Mongolia system using your registered account
- From the main menu, select the “Health” section
- Choose the “Immunization Information” service
- Хүүхдийнхээ мэдээллийг дэлгэрэнгүй үзэж, хүсвэл PDF файлаар татаж авах боломжтой байна.

“И-Монгол академи” УТҮГ-аас Цахим ур чадварын сургалтыг зохион байгуулсаар байна
“И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын Сургалтын хэлтсээс энэ долоо хоногт Баянхонгор аймгийн Ц.Магсарын нэрэмжит нэгдсэн эмнэлгийн нийт 154 албан хаагчдад Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем ERP-E-Mongolia ашиглалт сэдэвт сургалтыг цахим хэлбэрээр зохион байгууллаа. Энэхүү систем нь байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдгээрийн ажлыг хөнгөвчлөх, байгууллагын төсвийн зардал болон цаг хугацааг хэмнэсэн, инновацийг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий нэгдсэн удирдлага хяналттай, уян хатан цогц систем юм.
