Skip to main content

E-Mongolia Academy

Автотээврийн үндэсний төвийн хоёр төрлийн лавлагааг E-Mongolia системээс англи хэлээр авах боломжтой боллоо

Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Автотээврийн үндэсний төвөөс олгодог хоёр төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжийг иргэдэд шинээр нэвтрүүллээ.

Англи хэлээр авах боломжтой лавлагаа

  • Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа
  • Мэргэшсэн жолоочийн үнэмлэхийн лавлагаа

Үйлчилгээ авах заавар

  1. E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
  2. “Үйлчилгээ хайх” хэсэгт үйлчилгээний нэрээр хайлт хийнэ.
  3. Лавлагааг англи хэл дээр цахимаар шууд авна.

Ингэснээр иргэд гадаад улсад ашиглах лавлагаагаа төрийн байгууллагад биечлэн очилгүй, цахимаар шуурхай авах боломжтой боллоо. Мөн баримт бичгийг дахин орчуулахад зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэнэ.

E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгын хүрээнд иргэдийн хэрэгцээнд нийцсэн цахим үйлчилгээг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Автотээврийн лавлагааг англи хэлээр авах боломж бүрдсэнээр төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гадаад улсад ашиглах баримт бичгийн бүрдүүлэлт илүү хялбар болно.

Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197