Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Автотээврийн үндэсний төвөөс олгодог хоёр төрлийн лавлагааг англи хэлээр авах боломжийг иргэдэд шинээр нэвтрүүллээ.
Англи хэлээр авах боломжтой лавлагаа
- Автотээврийн хэрэгслийн цахим гэрчилгээний лавлагаа
- Professional driver’s license record inquiry
Үйлчилгээ авах заавар
- E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.
- “Үйлчилгээ хайх” хэсэгт үйлчилгээний нэрээр хайлт хийнэ.
- Лавлагааг англи хэл дээр цахимаар шууд авна.
Ингэснээр иргэд гадаад улсад ашиглах лавлагаагаа төрийн байгууллагад биечлэн очилгүй, цахимаар шуурхай авах боломжтой боллоо. Мөн баримт бичгийг дахин орчуулахад зарцуулдаг цаг хугацаа, зардлаа хэмнэнэ.
E-Mongolia систем нь төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгын хүрээнд иргэдийн хэрэгцээнд нийцсэн цахим үйлчилгээг үе шаттайгаар нэмэгдүүлж байна. Автотээврийн лавлагааг англи хэлээр авах боломж бүрдсэнээр төрийн цахим үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, гадаад улсад ашиглах баримт бичгийн бүрдүүлэлт илүү хялбар болно.
Save your time by using digital services E-Mongolia!
