Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт “И-Монгол академи” УТҮГ-ийн бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтын хөтөлбөрийг албан ёсоор баталгаажууллаа
Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн мэргэжилтнүүд, сургагч багш нар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сургалтын Сургууль (ХНХСҮСИ)-ийн зохион байгуулсан 14 цагийн багц сургалтад хамрагдлаа. Энэхүү сургалт нь сургагч багш нарын заах арга зүй, аргачлалыг сайжруулахад чиглэгдсэн бөгөөд амжилттай хамрагдсан бүх алба хаагчид хувиараа сургалт зохион байгуулах эрхтэй болж байна.

Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагааг И-Монголиа системээс илүү хялбараар аваарай
Улсын хилээр нэвтэрсэн иргэний лавлагаа дараах тохиолдлуудад шаардлагатай:
– Визний материал бүрдүүлэх
-Цэрэг татлагатай холбоотой нийслэл, аймаг, дүүргийн Цэргийн штабт гаргаж өгөх
Өмнө нь иргэд дээрх үйлчилгээг авахын тулд систем рүү нэвтрэн хүсэлт гаргаад тодорхой хугацааны дотор хариу хүлээх шаардлагатай байсан бол одоо E-Mongolia системээр цаг алдалгүй, шууд авах боломжтой боллоо.

Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх зорилгоор Нийслэлийн засаг даргын тамгын газартай уулзалт зохион байгууллаа
“И-Монгол академи” УТҮГ 2025 онд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт анхаарах, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр шат дараатай уулзалтуудыг зохион байгуулж байна. Дээрх чиглэлийн хүрээнд /2025.03.26/ Нийслэлийн засаг даргын тамгын газрын удирдлага, алба хаагчидтай уулзаж санал солилцлоо. И-Монголиа системд өнөөдрийн байдлаар нийт 88 байгууллагын 1264 үйлчилгээ нэвтэрсэн байгаа бөгөөд үүний 14% буюу 173 үйлчилгээг Нийслэлийн байгууллагуудаас олгодог үйлчилгээ эзэлж байна. Тус 173 үйлчилгээ бүгд 2 шатлалт бөгөөд төлбөртэй үйлчилгээ 77, төлбөргүй 96 үйлчилгээ байна.

Зөрчилтэй вэб хуудас хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авдаг боллоо
“И-Монгол академи” УТҮГ нь цахим шилжилтийг дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны ачааллыг бууруулж, иргэдэд хялбар, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран зөрчилтэй вэб хуудас хаах хүсэлтийг цахимжууллаа.
Тус үйлчилгээ нь иргэдээс ирүүлсэн зөрчилтэй цахим хуудасны мэдээллийг хүлээн авч шалгаад зөрчилтэй гэж үзвэл хаах үйлчилгээ юм.

E-Business системээс хуулийн этгээд үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааг авах боломжтой боллоо
“И-Монгол академи” УТҮГ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газартай хамтран хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааг иргэдийн санал хүсэлтийн дагуу хүлээн авч, шийдвэрлэн цахимжууллаа.

E-Mongolia системээс ШШГЕГ-ын Тусгай архивын лавлагаа, тодорхойлолт, тушаалын хуулбарыг авах боломжтой боллоо
Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр /E-Mongolia/ дамжуулан авч буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдээллийн цахимжилтыг сайжруулан, системийг хөгжүүлэхэд хамтран ажиллах зорилтын хүрээнд ШШГЕГ-ын Тусгай архив-Лавлагаа, Тусгай архив-Тодорхойлолт, тушаалын хуулбар авах үйлчилгээнүүдийг цахимжууллаа.

Гадаад багш, мэргэжилтэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, оршин суухыг дэмжих бичиг авах хүсэлтийг E-Business системээс авах боломжтой боллоо
Боловсролын сургалтын байгууллагууд гадаадын иргэнийг багшаар ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, бичгийг “И-Монгол академи” УТҮГ, Боловсролын яамтай хамтран цахимжуулж E-Business системээс авах боломжийг бүрдүүллээ. Дээрх үйлчилгээ нь ямар нэгэн сургалтын байгууллага буюу хуулийн этгээд нь тухайн байгууллагадаа ажиллуулах иргэнд визэнд ороход нь зориулан өөрийн байгууллагадаа ажиллана гэдгийг нотлох баримт бичиг юм.

. “И-Монгол академи” УТҮГ, Шүүх шинжилгээний ерөнхий газартай хамтран ажиллана
“И-Монгол академи” УТҮГ, Шүүх шинжилгээний ерөнхий газрын удирдлага, албан хаагчид 2025.03.27 өдөр цаашид хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар төрийн үйлчилгээний нэгдсэн И-Монголиа системд Шүүх шинжилгээний ерөнхий газраас олгодог үйлчилгээг нэвтрүүлэх, алба хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор сургалт, олон улсын хөтөлбөрт хамруулах, цаашид хоёр тал цахим шилжилттэй холбоотой шинэ боломжуудыг нээж, судалгаа шинжилгээ, хөгжүүлэлтийн талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахаар боллоо.
