E-Mongolia Academy

7 хоногийн тойм

“ICT SPORT 2025” тэмцээнд E-Mongolia багийн хамт олон оролцож байна

Мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг спортын хамгийн хүлээлттэй наадам “ICT SPORT 2025” амжилттай үргэлжилж байна. Энэ удаагийн спортын наадамд “E-Mongolia” болон Үндэсний дата төвийн баг, хамт олон идэвхтэй оролцож байна.

    Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна

    “И-Монгол Академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь энэ долоо хоногт Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн харьяатын газар, Сүүн эрчис” ТББ, Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын хөдөө аж ахуй хоршоологчдын холбоо газруудтай хамтран 4  удаагийн 4 цагийн сургалтаар нийт 47 төрийн албан хаагч, 15 ахмад настай иргэдэд “Технологид суурилсан харилцаа, E-Mongolia ашиглалт, Хиймэл оюунаар контент бүтээх, Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны  удирдлагын нэгдсэн  систем ERP-E-MONGOLIA” сэдвүүдээр танхим болон цахим сургалтыг зохион байгууллаа.

    Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ E-Mongolia системээр захиалаад хүргүүлээд аваарай

    Монгол Улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх шинээр авах болон ангилал нэмэх бол тээврийн хэрэгсэл жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн шалгалтад тэнцсэн иргэд үнэмлэхээ E-Mongolia системээр захиалах боломжтой юм.

    Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх хэрхэн захиалах вэ?

    • E-Mongolia системд бүртгэлээрээ нэвтрэх;
    • Үйлчилгээнүүд хэсгээс “Монгол улсын Олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” хайх;
    • Гарч ирэх талбаруудыг үнэн зөв бичсэний дараа төлбөр төлөх сонголт гарч ирэх бөгөөд биечлэн очих авах, хүргүүлэх сонголтоо хийсний дараа амжилттай хүсэлт тань илгээгдэнэ.

    Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын 25 үйлчилгээг цахимаар аваарай

    “И-Монгол академи” УТҮГ нь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай хамтран нийт  25 үйлчилгээг цахимжуулж иргэдэд илүү ойр, шуурхай, хүртээмжтэй байх тал дээр анхаарч ирсэн билээ.

    E-Mongolia системд өнөөдрийн байдлаар 88 байгууллагын 1264 үйлчилгээ бүрэн цахимжсан байгаа хэдий ч иргэдийн мэдээллийн хүртээмжтэй байдал, танин мэдэхүйн мэдлэг зэргээс шалтгаалан одоог хүртэл төрийн үйлчилгээг биечлэн очиж авах хандлага байсаар байна. Үүнтэй холбоотойгоор төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем, цахимжсан үйлчилгээг иргэдэд сурталчлан таниулах, мэдээ мэдээллийг олон талт сувгаар түгээх, хүртээмжийг нэмэгдүүлэх, уялдааг хангах тал дээр илүү ач холбогдол өгч анхааран төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийг хариуцсан удирдлага, алба хаагчидтай хамтарсан уулзалтыг шат дараатай зохион байгуулж байгаа билээ.

    Тус ажлын хүрээнд өнөөдөр “И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын дарга Н.Төрбат, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтэн алба хаагчид уулзаж харилцан санал солилцов.

    Гадаадын иргэд E-Mongolia-аас шууд үйлчилгээ авах боломжтой  

    “И-Монгол академи” УТҮГ нь Гадаадын иргэн харьяатын газрын нийт 10 үйлчилгээг цахимжуулж Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, шуурхай байх тал дээр анхаарч ирсэн билээ. 

    Гадаадын иргэн харьяатын газраас авдаг үйлчилгээнүүд E-Mongolia системд цахимжсанаар өдөрт 240-520 иргэн биечлэн очиж үйлчлүүлдэг байсан бол 5-8 болтлоо буурч, 100-150 хүсэлтийг уламжлалтаар хүлээн авч шийдвэрлэдэг байсан бол 700-1100 хүсэлтийг цахимаар хүлээн авдаг болж, хүсэлтийг 5-10 хоногийн дотор шийддэг байсан нь 3 хүртэлх хоногт шийдвэрлэх боломжтой болж үр дүнгээ өгч байна. 

    Анхаарал хандуулсанд баярлалаа!

    И-МОНГОЛ АКАДЕМИ

    Одоогоор сул орон тоо байхгүй байна.