E-Mongolia Academy

Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ E-Mongolia болон E-Business системээр илгээгээрэй

И-Монгол академи УТҮГ нь 2025 онд төрийн цахим шилжилтийг дэмжих, төрийн үйлчилгээ болон үйл ажиллагааг цахимжуулах, шинэ технологийг нэвтрүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлээд байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үр дүнтэй ажлын нэг чухал ажил нь дүрс бичлэгийн техник, хэрэгсэл буюу теле хяналтын нэгдсэн систем. Тэгвэл 2023 оноос эхлэн Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал авах хүсэлтээ И-Монголиа болон И-Бизнес системээр илгээх боломж бүрдсэн бөгөөд үйлчилгээ нэвтэрснээс хойш
– И-Монголиа системээр 6383
– И-Бизнес системээр 1708 нийт 8091 удаа амжилттай үйлчилгээ авсан байна.
Дээрх үйлчилгээг Иргэн болон ААН-ээр авдаг учир И-Монголиа, И-Бизнес системүүдээр хүлээн авдаг. Тус үйлчилгээний онцлог нь төрөл бүрийн тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгах үйлчилгээнүүдийн бүрдүүлбэрт байдаг бөгөөд гаргасан хүсэлт нь зөвшөөрсөн бол service.ulaanbaatar.mn вэбээр цахимаар тусгай зөвшөөрөл шинээр авах/сунгах хүсэлт гаргахдаа зөвшөөрсөн хүсэлтийн дугаар оруулахад Цагдаагийн байгууллагаас гаргасан саналын файл нь шууд дуудагдаж орж ирдэг.

ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Mongolia/
– И-Монголиа системд өөрийн бүртгэлээрээ нэвтрэн орно.
– Үйлчилгээнүүд хэсгээс “Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал” гэж хайна.
– Үйлчилгээ авах товч дээр дарж ангилал хэсгээс аймгаа сонгоно.
– Үүний дараа өргөдөл нөхөн бичих талбаруудыг бөглөн, хуулийн этгээдийн мэдээллүүдээ оруулж шаардлагатай бичиг баримтыг хавсаргана.
– Холбоо барих мэдээллээ оруулсны дараа таны хүсэлт илгээгдэнэ.

ДҮРС БИЧЛЭГИЙН ТЕХНИК, ХЭРЭГСЭЛ СУУРИЛУУЛСАН ТАЛААР ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН САНАЛ АВАХ ХҮСЭЛТ ИЛГЭЭХ ЗААВАР /E-Business/
– Та И-Бизнес системд ААН-ийн захирлын бүртгэл болон байгууллагын тоон гарын үсгээр нэвтрэн орно.
– Зүүн дээд буланд байрлах үндсэн цэсээс бүх үйлчилгээг харах сонголтыг хийж дэлгэцэд гарч ирэх хайлтын хэсэгт “Дүрс бичлэгийн техник” гэж бичсэнээр хамаарал бүхий бүх үйлчилгээнүүд гарч ирнэ.
– Дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын санал үйлчилгээнээс аймаг, орон нутгаа сонгож үйлчилгээ авах хэсгийг дарна.
– Дэлгэцэд гарч ирэх өргөдөл нөхөн бичих, хуулийн этгээдийн мэдээлэл хэсгүүдийг бүрэн бөглөж үргэлжлүүлнэ.
– Дараагийн алхам баримт бичиг хавсаргах талбарт ААН-ийнхээ албан хүсэлт, үйлчилгээ эрхлэх батламж, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээг PDF файл болгон хавсаргана.
– Холбоо барих мэдээллийг бөглөж дууссаны дараа таны хүсэлт амжилттай илгээгдэх болно.
Хүсэлтийг ажлын 5 хоногт багтаан шийдвэрлэх тул та И-Бизнес системийн профайл хэсгийн хүсэлтүүд цэсээс өөрийн илгээсэн хүсэлтүүдээ харах боломжтой байна.
Видео заавар линк: https://www.facebook.com/watch/?v=229774616302477
Нэмэлт асуулт, зөвлөгөө шаардлагатай тохиолдолд 1111-2 лавлах утас руу ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдон үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.