E-Mongolia Academy

ЖОЛООДОХ ЭРХИЙН ҮНЭМЛЭХИЙГ E-MONGOLIA СИСТЕМЭЭР ЦАХИМААР ЗАХИАЛАХ БОЛОМЖТОЙ 

Иргэд Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг шинээр авах болон ангилал нэмэх хүсэлтээ E-Mongolia системээр дамжуулан цахимаар гаргах боломжтой боллоо. 

Жолооч бэлтгэх сургалтын байгууллагад суралцаж, холбогдох журмын дагуу тухайн ангиллын шалгалтад амжилттай тэнцсэн иргэд олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ цахимаар захиалан, үйлчилгээ авах боломж бүрдэж байна. 

Үйлчилгээг авахын тулд иргэн E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтэрч, “Үйлчилгээнүүд” хэсгээс “Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэх” үйлчилгээг сонгон шаардлагатай мэдээллээ бөглөн хүсэлтээ илгээнэ. Мөн үйлчилгээний төлбөрөө цахимаар төлж, үнэмлэхээ “биечлэн авах” эсвэл “хүргүүлэх” сонголтоор авах боломжтой. 

Монгол Улсын олон улсын жолоодох эрхийн үнэмлэхийг 1, 2, 3 жилийн хугацаатайгаар олгодог бөгөөд сонгосон хугацаанаас хамааран үйлчилгээний төлбөр харилцан адилгүй байна. 

Хэрэв иргэн цахимаар захиалга хийх боломжгүй тохиолдолд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн салбаруудад хандан шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж, олон улсын жолоодох эрхийн үнэмлэхээ захиалах боломжтой юм. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197