Skip to main content

E-Mongolia Academy

ШИНЭ ҮЙЛЧИЛГЭЭ: E-MONGOLIA СИСТЕМД АВТО ЗАМЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨГДӨХ ХҮСЭЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Төрийн үйлчилгээг илүү хялбар, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор E-Mongolia системд “Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, замын байгууламж ашигласны төлбөрөөс чөлөөлөгдөх хүсэлт гаргах” шинэ үйлчилгээ нэвтэрлээ.

Иргэд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг холбогдох шаардлага, шалгуурын дагуу авто зам ашигласны төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлтийг E-Mongolia аппликейшн болон порталаар дамжуулан хаанаас ч, хэзээд ч хүсэлтээ цахимаар гаргах боломжтой болж байна.

Тус үйлчилгээнд дараах нутаг дэвсгэрт оршин суудаг иргэд хамрагдана.

Үүнд:

  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэд
  • Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны иргэд
  • Налайх дүүргийн бүх хорооны иргэд

Иргэн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлүүлэх хүсэлт гаргахдаа:

  • Үл хөдлөх хөрөнгө нь өөрийн нэр дээр бүртгэлтэй бол:

Үл хөдлөх хөрөнгийн дугаарыг оруулан баталгаажуулж, хүсэлтээ илгээнэ.

  • Үл хөдлөх хөрөнгө нь өөрийн нэр дээр бүртгэлгүй бол:

Тухайн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хавсаргаж, хаягтай холбоотой мэдээллээ нотлох боломжтой.

Төрийн үйлчилгээг цахимаар авч, цаг заваа хэмнээрэй!

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197