Иргэн та хашаандаа тарьсан модоо E-Mongolia-гаар хялбархан бүртгүүлээрэй
Та өөрийн хашаа болон эзэмшлийн газартаа тарьсан модоо E-Mongolia аппликэйшн ашиглан албан ёсоор бүртгүүлэх боломжтой. Уг бүртгэл нь “Нэг тэрбум мод” хөтөлбөрийн хэрэгжилтийг ил тод, хяналттай, үр дүнтэй зохион байгуулахад бодитой дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.
Иргэн таны тарьсан нэг мод Монгол орны ногоон ирээдүйн эхлэл болно. Байгаль орчноо хамгаалж, хойч үедээ эрүүл, тэнцвэртэй орчныг өвлүүлэн үлдээх үйлсэд идэвхтэй оролцоцгооё!

Оюутны зээлийн эргэн төлөлтийн мэдээллээ E-Mongolia системээр шалгаарай
Боловсролын зээлийн сан нь оюутан, суралцагчдад дээд боловсрол эзэмшихэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой төрийн байгууллага юм.
Иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулж, илүү ил тод, хүртээмжтэй үйлчилгээг бий болгох зорилгоор “И-Монгол академи“ УТҮГ болон Боловсролын зээлийн сан хамтран оюутны зээл, тэтгэлэг эргэн төлөлтийн хуваарийн лавлагааг цахим хэлбэрт шилжүүллээ.
Энэ шинэчлэлээр иргэд өөрийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үлдэгдэл, түүх зэргийг гар утасны аппликэйшн болон вэб хуудсаар дамжуулан хүссэн үедээ харах боломжийг олгож байна.
Иргэн та Боловсролын зээлийн сангаас авсан зээл, тэтгэлгийн мэдээллээ тогтмол шалгаж, эргэн төлөлтөө хариуцлагатай хийхийг уриалж байна.

Виз мэдүүлэгт шаардлагатай баримт бичгүүдийг E-Mongolia-аас нэг дор цахимаар аваарай!
Сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэдийн гадаад улс оронд зорчих хөдөлгөөн тогтвортой өсөлттэй байна.
Виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэх үйл явц өмнө нь иргэдэд олон байгууллагаар хандах, урт дараалалд зогсох, бичиг баримт бүрдүүлэхэд олон хоног зарцуулах зэрэг хүндрэлтэй, олон шат дамжлагатай байсаар ирсэн. Харин төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-Mongolia платформоор дамжуулан виз мэдүүлэгт шаардлагатай лавлагаа, тодорхойлолтыг нэг дор цахимаар авах боломжийг бүрдүүлээд байна.

“И-Монгол академи” УТҮГ, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын тамгын газартай хамтран ажиллана
Нийслэлийн Багахангай, Багануур дүүрэг нь Монгол Улсын нийслэлийн алслагдсан дүүргүүд юм. Өнөөдрийн байдлаар Багахангай дүүргийн насанд хүрсэн иргэдийн 90 хувь, Багануур дүүргийн иргэдийн 95 хувь нь төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системийг идэвхтэй ашиглаж байгаа юм.
“И-Монгол академи” УТҮГ, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газруудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээний чанарт анхаарах, төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр цахим уулзалт зохион байгууллаа.
Ингэснээр тус дүүргүүдийн иргэдийн түлхүү авдаг үйлчилгээнүүдийг сурталчлан таниулж иргэдэд хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах юм.

Иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлсээр байна
“И-Монгол Академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтэс нь Монголын театрын музей, Хархорум музей, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Хөшөө цайдам музей, Архангай аймаг Хашаат сум зэрэг байгууллагуудтай хамтран 2 удаагийн 3 цагийн сургалтаар нийт 25 төрийн албан хаагчдад цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор E-Mongolia ашиглалт ба хэрэглээ , Цахим ур чадвар, Тоон гарын үсэг, Мэдээллийн аюулгүй байдал, Албан бичиг солилцооны дундын систем сэвдүүдээр танхимын сургалтыг зохион байгууллаа
