E-Mongolia Academy

E-Kids цонхыг хэрэглэж хүүхдээ хамгаалахыг уриалж байна

Монгол Улс жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрийг “Үндэсний өгөх өдөр” болгон 14 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Тэгвэл энэ жилийн хувьд “Хүүхдэдээ хайр өгье! Хором бүрд анхааръя! E-Kids” үйл ажиллагааг Хүүхдийн төв номын санд зохион байгууллаа. 

“E-Kids” цонхыг нэвтрүүлснээр 0-16 насны хүүхэд E-Mongolia платформыг ашигладаг болсон. Ингэснээр эцэг эхчүүдэд хүүхдийнхээ байршлыг тодорхойлох, хянах төдийгүй яаралтай үед SOS дуудлага дохио илгээх, хүүхэд хамгааллын чиглэлд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл солилцох боломж бүрдсэн юм. 

Мөн ЦХХХ-ны сайдын уриалгыг Мобиком, Скайтел, Юнител, Жи-Мобайл, Ондо зэрэг үүрэн холбооны оператор компаниуд дэмжин ажиллаж E-Mongolia платформ “E-Kids” цонхыг дата шаардахгүй ашиглах боломжийг олгосон. Одоогийн байдлаар 14 хоногийн хугацаанд МУ-ын 0-16 насны хүүхдүүдийн 11,802 нь “E-Kids” цонхонд нэвтрэн ашиглаж байна. 

Тиймээс өнөөдөр “Үндэсний өгөх өдөр”-ийг тохиолдуулан УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, тус өдрийг санаачлагчдын нэг МУСГЗ, Шог зураач С.Цогтбаяр нар хүүхэд хамгааллын бодит шийдэл “E-Kids” цэсийг хүүхэд бүрийн төлөө эцэг эхчүүдийг хэрэглэхийг уриаллаа. 

E-Kids цонхыг ЦХХХЯ, “И-Монгол академи” УТҮГ, ХХЗХ хамтран Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia платформд хоёр долоо хоногийн өмнө нэвтрүүлсэн билээ. 

ХҮҮХДЭДЭЭ ХАЙР ӨГЬЕ! ХОРОМ БҮРД АНХААРЪЯ! 

Анхаарал хандуулсанд баярлалаа!