E-Mongolia Academy

Аюулгүй байдлаа шалгаж, анхан шатны мэдлэгээ дээшлүүлэхийг уриалж байна

Та өөрийн амьдарч байгаа газар, ажиллаж байгаа орчныхоо аюулгүй байдлыг шалгаж, гамшгаас хамгаалах мэдлэг, мэдээллээ дээшлүүлдэг үү?

Онцгой байдлын байгууллагаас сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагийг “Аюулгүй байдлаа шалгах өдөр” болгон зарлаж, гамшгаас хамгаалах мэдлэгийг анхан шатанд эзэмшүүлэх, өөрийн болоод орчны аюулгүй байдлыг үнэлж, эрсдэлийг тооцон, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх http://quiz.belenbai.mn/ сайтыг нээн ажиллуулж байгаа билээ.

“Аюулгүй байдлаа шалгах өдөр” өнөөдөр буюу долоодугаар сарын 31-нд тохиож байгаа тул иргэд, аж, ахуйн нэгж байгууллагыг “E-Mongolia” системээс “Онцлох цэс” булангаас хүлээн авч өөрийн болоод өрх гэр, албан байгууллагынхаа эрсдэлийг тооцож, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.