E-Mongolia Academy

Алба хаагчдын хүүхдүүдэд зориулсан хүүхдийн баярын арга хэмжээг зохион байгууллаа

Дэлхий нийтээр 1924 онд батлагдсан Женевийн тунхаглал, 1925 оны олон улсын чуулганы шийдвэрийн дагуу жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрийг тохиолдуулан “И-Монгол академи” УТҮГ 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр байгууллагын ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан баярын өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд хүүхдүүд эцэг, эхийнхээ ажлын байртай танилцаж, байгууллагын үйл ажиллагааны онцлог, агуулгатай газар дээр нь танилцах боломжийг бүрдүүлэв. Мөн нүүр будалтын буланд өөрсдийн дуртай дүр төрхөөр нүүрээ будаж, алиалагч, илбэчин, үлгэрийн баатруудтай уулзан, дурсгалт зураг татуулж баяр хөөртэй мөчүүдийг өнгөрүүллээ. Үүнээс гадна бэлэг, амтат зоогоор хүүхдүүдийн баярыг улам бүр нэмэгдүүлсэн нь тэдэнд мартагдашгүй дурсамж болон үлдсэн юм.

Энэхүү арга хэмжээ нь хүүхдийн эрхийг дэмжих, тэдний хөгжил, хамгааллыг онцлон чухалчилж, гэр бүлд ээлтэй байгууллагын соёлыг төлөвшүүлэх зорилготой зохион байгуулагдсан юм.

Цаашид ч “И-Монгол академи” УТҮГ нь хүүхдийн сайн сайхан байдал, гэр бүлийн үнэ цэнийг дэмжих, ажилтнуудын гэр бүлийн гишүүдийг хамарсан олон талт арга хэмжээг зохион байгуулж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх зорилтыг тууштай хэрэгжүүлэх болно.

Хүүхэд бүрийн инээмсэглэл гэрэлтэж, хайр халамжаар дүүрэн өсөх болтугай!

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Одоогоор сул орон тоо байхгүй байна.