“И-Монгол академи” УТҮГ болон “Монголын сурагчдын холбоо” ГҮТББ хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглэсэн нийгмийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” үндэсний аяныг хэрэгжилтийг дэмжин, улсын хэмжээнд нийт 800 сурагчийг сургагч хүүхдээр бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. Үүнээс нийслэлийн хэмжээнд 500 сурагчийг танхимын сургалтад хамруулж, орон нутгийн 300 сурагчийг цахим сургалтаар бэлтгэхээр төлөвлөж байна.
Сургалтын хөтөлбөр нь хүүхдүүдийг үе тэнгийн нөлөөллөөр дамжуулан зөв дадал, хандлага төлөвшүүлэх, манлайллын ур чадварыг хөгжүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход чиглэсэн мэдлэг, ойлголтыг олгоход чиглэнэ.
Талууд энэхүү хамтын ажиллагаа нь хүүхэд, өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлж, тэднийг идэвхтэй манлайлагч болгон төлөвшүүлэхийн зэрэгцээ нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход бодит хувь нэмэр оруулна гэдэгт санал нэгдэж байна.
Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчид харилцан суралцах, бие биеэ дэмжих соёл төлөвшиж, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулахад бодитой үр нөлөө үзүүлэх юм.
“Эвдрээгүй ирээдүйг бүтээе”


