Төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр дамжуулан Эрүүл мэндийн яамнаас үзүүлдэг нийт 22 төрлийн үйлчилгээ цахим хэлбэрт шилжиж, иргэд хаанаас ч, 24/7 авах боломжтой болсон.
Өмнө нь иргэд эмнэлэгт цаг авах, шинжилгээний хариу харах, эмчийн үзлэгт бүртгүүлэх зэрэг үйлчилгээг заавал биечлэн очиж авдаг, энэ нь дараалал үүсгэх, цаг хугацаа алдах зэрэг хүндрэл дагуулдаг байсан бол өнөөдөр иргэд бид бүхэн ухаалаг утас эсвэл компьютероос хэдхэн хормын дотор эрүүл мэндийн эрэлттэй үйлчилгээнүүдийг авах боломж бүрдсэн.
Эрүүл мэндийн үйлчилгээ цахимд шилжсэнээр:
- Цаг хугацаа хэмнэнэ
- Өөрийн эрүүл мэндийн мэдээллийг дэлгэрэнгүй хянах боломжтой
- Мэдээллийн алдаа багасна
- Нууцлал, мэдээллийн аюулгүй байдал хангагдана
- Мэдээллээ татах, бусдад илгээх боломжтой
E-Mongolia системээр дамжуулан авах боломжтой эрүүл мэндийн 22 үйлчилгээ:
Вакцины гэрчилгээ |
Эмнэлэгт цаг авах |
Эмнэлгийн магадалгаа |
Шинжилгээний хариу авах |
Эмнэлгийн цаг цуцлах |
Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээ International Travel Health Certificate |
Цусны бүлгийн мэдээлэл |
Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа сунгах |
Эмнэлгийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрүүл мэндийн байгууллагуудын тусгай зөвшөөрөл сунгах хүсэлт хүлээн авах |
Эмнэлэгт иргэнийг илгээх цахим |
Багц шинжилгээний хариу |
Дүрс оношилгооны дүгнэлт |
Дүрс оношилгооны зураг |
Эмчийн үзлэг |
Дархлаажуулалтын мэдээлэл |
Жирэмсний хөтөч |
Эмийн жор |
Эмийн жор гомдол илгээх |
Эх хүүхдийн дэвтэр |
Эмнэлэг хайх |
Цэцэрлэгийн шинжилгээ |
Дархлаажуулалтын мэдээлэл(англи) |
Эдгээр үйлчилгээнүүд цахим хэлбэрт бүрэн шилжсэнээр:
- Төрийн байгууллагын хүнд суртал буурч,
- Иргэн төрийн харилцаа хялбар болж,
- Цаасан хэрэглээ багасаж,
- Байгууллага хоорондын мэдээлэл солилцоо шуурхай болох ач холбогдолтой.
Цаашид аймаг, сум, дүүргийн иргэдэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааг олон талт сувгаар хүргэх, эрүүл мэндийн үйлчилгээг бүх хүнд тэгш хүртээмжтэй болгоход онцгой анхаарах зорилгоор өнөөдөр /2025.05.21/ “И-Монгол академи” УТҮГ, Эрүүл мэндийн яамны хэвлэл мэдээллийн хариуцсан удирдлага алба хаагчид уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд:
- Эрэлттэй эрүүл мэндийн үйлчилгээг сурталчлах
- Цахимжсан үйлчилгээнүүд гардаг асуудлыг шийдвэрлэх
- 13/А маягтыг цахимд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх
- Мэдээ, мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэх талаар ажлуудыг хийхээр харилцан санал солилцсон юм.