E-Mongolia Academy

БОЛОВСРОЛЫН ЛАВЛАГААГ ЦАХИМААР ХЯЛБАР АВААРАЙ

Төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй хүргэх зорилтын хүрээнд боловсролтой холбоотой лавлагаа, тодорхойлолтуудыг төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системээр цахимаар авах боломж бүрдээд байна.

Өмнө нь иргэд боловсролын лавлагаа, тодорхойлолт авахын тулд сургууль, байгууллагад биечлэн хандаж, бичиг баримт бүрдүүлдэг байсан бол өнөөдөр E-Mongolia системийг ашиглан хүссэн үедээ, хаанаас ч цахимаар авах боломжтой болсон нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг шинэ түвшинд хүргэж байна.

Боловсролын үйлчилгээ цахимжсанаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхээс гадна төрийн үйлчилгээг илүү шуурхай, хялбар, хүндрэлгүй авах нөхцөл бүрдэж байна.

Иргэд одоогийн байдлаар E-Mongolia системээр дамжуулан дараах боловсролын лавлагаа, тодорхойлолтуудыг цахимаар авах боломжтой. Үүнд:

  • Суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэхийн тодорхойлолт
  • Дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт
  • Ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалтын нэгдсэн дүнгийн хуулбар

Дээрх үйлчилгээг авахын тулд иргэн та E-Mongolia системийн веб сайт болон гар утасны аппликейшнд өөрийн бүртгэлээр нэвтэрч, үйлчилгээний нэрээр хайлт хийснээр шууд авах боломжтой.

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хүрээнд иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн үйлчилгээнүүдийг үе шаттайгаар цахимжуулж, төрийн үйлчилгээг илүү хүртээмжтэй, иргэн төвтэй болгох ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197