E-Mongolia Academy

ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРЛЭЭ 

Иргэдийн санал, санаачилгыг төрийн бодлого, шийдвэр гаргах үйл явцтай шууд холбох Монгол Улсын Засгийн газрын “e-zasag.mn” цахим талбар өнөөдөр албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ. 

Тус платформоор дамжуулан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн бүр төрийн үйлчилгээний нэгдсэн E-Mongolia системд ДАН Үндэсний танилт, нэвтрэлтийн системээр нэвтэрч, веб болон гар утасны аппликейшн ашиглан санал, санаачилга гаргах, хэлэлцүүлэгт оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асуух, мөн өөрийн гаргасан саналын шийдвэрлэлтийн явц, үр дүнг хянах боломжтой боллоо. 

Мөн тодорхой асуудлаар 20,000 ба түүнээс дээш иргэн санал нэгдсэн тохиолдолд тухайн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх эрх зүйн боломж бүрдэж байна. 

Үүнээс гадна иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл болон 11-11 төвд бүртгэгдсэн өргөдөл, гомдолтой нэгтгэн 14 хоног тутам Засгийн газрын хуралдаанд танилцуулж, холбогдох шийдвэрийг гаргах юм. 

Иргэд “e-zasag.mn” платформыг веб хөтчөөр ашиглахаас гадна App Store болон Google Play store -аас гар утасны аппликейшнийг татан авч ашиглах боломжтой. 

Төрийн үйл ажиллагааг илүү нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгоход иргэн бүрийн санал, санаачилга чухал үүрэгтэй. Таны дуу хоолой төрийн шийдвэрт тусах боломж бүрдэж байгаа тул “e-zasag.mn” платформд нэгдэн, улс орны хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулахыг урьж байна. 

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197