E-Mongolia Academy

Ирланд улсын “Корк” их сургуулийн профессор, Сиамус О Туаматай уулзалт зохион байгууллаа

“И-Монгол академи” УТҮГ-ын Сургалт, олон нийттэй харилцах газрын Сургалтын хэлтсийн санаачилгаар Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газар хамтран Монголд айлчилж буй Ирланд улсын Корк их сургуулийн профессор Сиамус О Туаматай хийх уулзалтыг 2024 оны 12-р сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Уулзалтад “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, ГХХАГын дарга Г.Өнөрцэцэг, Сургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир болон холбогдох газар, хэлтсийн мэргэжилтнүүд оролцож, төрийн үйлчилгээний цахимжуулалт, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлж байгаа болон цаашид хамтран ажиллах, туршлага солилцох, мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар санал солилцов.

Уулзалтын гол онцлог нь төрийн үйлчилгээ хэдий цахимжиж байгаа ч иргэдийн тэр тусмаа насанд хүрэгчдийн цахим ур чадварыг дээшлүүлэх хэрэгцээ шаардлага байгааг гэдгийг онцлов. Профессор О Туама нь Ирландын University College Cork дахь насан туршийн боловсрол, насанд хүрэгчдийн боловсрол, тасралтгүй боловсролын чиглэлээр олон жил судалгаа хийж, Европын Насан туршийн сургалтын нийгэмлэгийг удирдаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр Монгол Улсад 2024 оны 12-р сарын 8-наас 12-ны өдрүүдэд зочилж УИХ, Боловсролын, Удирдлагын Академи, “И-Монгол академи” УТҮГ, МУБИС зэрэг байгууллагуудад уулзалт хийн, лекц уншиж байгаа юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!