Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэлийн хүсэлтийг 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авч байна. Одоогийн байдлаар мянга гаруй хүүхдийн хүсэлт амжилттай илгээгдээд байна.
II шатны бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон иргэд, мөн түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэж, шилжилт хөдөлгөөн хийсэн эцэг, эх, асран хамгаалагч нар хамрагдаж байна.
Бүртгэл 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт албан ёсоор хаагдана.
II шатны хүсэлтийг хэрхэн илгээх вэ?
- E-Mongolia системд нэвтэрсний дараа үйлчилгээний цэснээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт 2” гэж хайна.
- Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаад “Үйлчилгээ авах” товчийг дарснаар хүүхдийн мэдээлэл дэлгэцэнд гарч ирнэ.
- Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж, мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгана.
- Гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэнэ. Энэ үеэр гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншина уу.
Хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээхээс гадна E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээний цэсээс шалгах боломжтой.
Цахимаар шийдэж цагаа хэмнэе E-Mongolia
