E-Mongolia Academy

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа 

“И-Монгол академи” УТҮГ нь бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг тогтмол зохион байгуулж  байгаа бөгөөд ялангуяа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим ур чадварыг сайжруулах, тоон тэгш бус байдлыг бууруулахад онцгойлон анхаарч ажилласаар байгаа билээ. 

Энэ хүрээнд тус байгууллага нь Мэдээлэл технологийн үндэсний парк болон Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоотой хамтран 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гурван долоо хоногийн турш 60 цагийн онол, практик хосолсон сургалтыг зохион байгууллаа. 

Тус сургалтаар харааны бэрхшээлтэй иргэд компьютер болон ухаалаг утас ашиглах, дэлгэц уншигч программ хэрэглэх, мэдээлэлтэй харилцах, боловсруулах, түгээх зэрэг мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг эзэмшиж, сургалтад хамрагдсан 11 иргэнд гэрчилгээ гардуулснаар сургалт амжилттай зохион байгуулагдан өндөрлөлөө. 

Мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурласан энэхүү сургалт нь харааны бэрхшээлтэй иргэдийн боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог дэмжихийн зэрэгцээ цахим орчинд тэгш боломж бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Цахим ур чадварын сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.  

Холбоо барих утас: 77111197-3  

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197