“И-Монгол академи”-ийн баг 2022 оны 06 дугаар сарын 13-17-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаа. Энэ үеэр Увс аймгийн нутгийн захиргааны 12 байгууллагын 51 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “E-Mongolia” нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох ажлыг амжилттай гүйцэтгэлээ. Энэхүү ажлын хүрээнд системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургаж ажилласан. Мөн орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг шат дараатай зохион байгууллаа.
Увс аймгийн цахимжсан үйлчилгээнүүдийг дурдвал:
Ингэснээр нийт 20 аймгийн нутгийн захиргааны 1230 үйлчилгээ “E-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.