Skip to main content

Meeting with Seungwan Che, General Director of KOTRA Ulaanbaatar, South Korea

НИЙСЛЭЛИЙН ЦЭЦЭРЛЭГТ ХАМРАГДАХ II ШАТНЫ БҮРТГЭЛ ӨНӨӨДӨР ДУУСНА

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах II шатны цахим бүртгэлийн хүсэлтийг 2026 оны есдүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авч байна. Одоогийн байдлаар мянга гаруй хүүхдийн хүсэлт амжилттай илгээгдээд байна.

II шатны бүртгэлд I шатны бүртгэлээс хоцорсон иргэд, мөн түр оршин суух хаягийн бүртгэл хийлгэж, шилжилт хөдөлгөөн хийсэн эцэг, эх, асран хамгаалагч нар хамрагдаж байна.

Бүртгэл 2026 оны есдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт албан ёсоор хаагдана.

II шатны хүсэлтийг хэрхэн илгээх вэ?

  1. E-Mongolia системд нэвтэрсний дараа үйлчилгээний цэснээс “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлт 2” гэж хайна.
  2. Үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаад “Үйлчилгээ авах” товчийг дарснаар хүүхдийн мэдээлэл дэлгэцэнд гарч ирнэ.
  3. Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхдийнхээ мэдээлэл дээр дарж, мэдээлэл үнэн зөв эсэхийг шалгана.
  4. Гарч ирэх асуултад хариулснаар хүсэлт амжилттай илгээгдэнэ. Энэ үеэр гарч ирэх анхааруулга мессеж бүрийг сайтар уншина уу.

Хүсэлтийн хариуг бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээхээс гадна E-Mongolia системд нэвтэрч, “Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн үр дүн” үйлчилгээний цэсээс шалгах боломжтой.

Save your time by using digital services E-Mongolia!

Thank you for your attention!

E-Mongolia Academy

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197