E-Mongolia Academy

“И-Монгол академи”-ийн судлаачийн эрдэм шинжилгээний өгүүлэл “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” сэтгүүлд нийтлэгдлээ

“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсын төрийн үйлчилгээг цахимаар иргэдэд хүртээмжтэй шуурхай хүргэхийн сацуу академик судалгаа, шинжилгээний ажлыг тогтмол хэрэгжүүлж нийгмийн хөгжил, цахим засаглалыг хэрэгжүүлэн ажилладаг билээ.

“И-Монгол академи” УТҮГ- аас гурав дахь удаагаа олон улсын нэр хүнд бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл нийтлүүлж байгаа бөгөөд энэ удаа тус байгууллагын Сургалт, олон нийттэй харилцах газрын дарга, МУИС ийн докторант Н.Төрбатын “Accessibility of public services in Mongolia for citizens with disabilities through the E-Mongolia system” нэртэй эрдэм шинжилгээний өгүүлэл БНСУ-ын Hansung University-ээс эрхлэн гаргадаг “International journal of Public Administration and Consulting (IJPAC)” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдлээ. Энэхүү эрдэм шинжилгээний өгүүлэл нь тусгай хэрэгцээт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Монгол Улсын төрийн үйлчилгээг хялбаршуулж, цахимаар авах боломжийг нэмэгдүүлэх, цаашид хиймэл оюун ухаанд суурилан үйлчилгээ болон хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр судалсан нь ихээхэн ач холбогдолтой байлаа. 

Дашрамд дурдахад тус сэтгүүл нь ISSN 2586-355X-д бүртгэлтэй жилд хоёр удаа хэвлэгддэг сэтгүүл бөгөөд Олон улсын impact factor-той гэдгээрээ онцлог юм.

Анхаарал хандуулсанд баярлалаа!

И-МОНГОЛ АКАДЕМИ

Зураглаач, эвлүүлэгчийн ажлын байранд таныг урьж байна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  1. Байгууллагын үйл ажиллагаа болон маркетингийн хэлтсийн контентын зураг авалт хийх, эвлүүлэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Видео засварлах үндсэн программууд /DAVINCI, AFTER EFFECT, PREMIERE PRO/ дээр ажилладаг
  2. Гэрэл тавилт, өнгө шүүлтийн талаар мэдлэгтэй байх
  3. Хурдтай, шинийг суралцах, өсөж дэвших хүсэл эрмэлзэлтэй
  4. Харилцаа хандлага сайтай, багаар ажиллах чадвартай
  5. Цаг үеэ мэдэрч, шинэ өнгө төрхийг бий болгох мэдрэмжтэй


Таныг МУ-ын цахим шилжилтийг дэмжин ажиллаж буй залуу хамт олны багт нэгдэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
ЗХНУГ-ын Хүний нөөцийн мэргэжилтэн Б.Мандахсоёл  Утас: 77111197