Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмжийн хүсэлтээ E-Mongolia-аар илгээгээрэй
Жирэмсэн эхчүүдэд зориулсан сар бүрийн 40,000 төгрөгийн тэтгэмжийг E-Mongolia системээр дамжуулан цахимаар илгээх боломжтойг та мэдэх үү?
Энэхүү тэтгэмжийг жирэмсний 5 сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэл хугацаанд олгодог бөгөөд өмнө нь заавал биечлэн очиж баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байсан бол одоо та цахимаар хялбархан илгээх боломжтой.

Хэрхэн хүсэлтээ цахимаар илгээх вэ?
- Та E-Mongolia системд өөрийн бүртгэлээр нэвтрэн орж;
- Үйлчилгээнүүд хайх хэсгээс “Жирэмсний 5 сартайгаас хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд олгох тэтгэмж” гэж хайн үйлчилгээ авах товч дээр дарна.
- Ингэснээр бүрдүүлэх материалын жагсаалт гарч ирэх бөгөөд цахимаар хүсэлт илгээхэд гарч ирсэн материалыг бүрдүүлэх шаардлагагүйгээр банкны дансаа сонгон үйлчилгээг авна.
E-Mongolia-аас гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах боломжтой боллоо
Гадаадын иргэн гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах үйлчилгээг өмнө нь биечлэн очиж шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлдэг байсан бол өнөөдрөөс эхлэн E-Mongolia ашиглах хаанаас ч, хэзээ ч хялбараар цахимаар авах боломжтой боллоо.

“И-Монгол академи” УТҮГ нь Монгол Улсад оршин суугаа гадаад иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн цахим үйлчилгээг үзүүлж, хүртээмжтэй байдлыг нь сайжруулан гадаад иргэдэд илүү ойр, шуурхай байх тал дээр анхаарч ирсэн. Үүний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Зөвшөөрөл, үйлчилгээний төвтэй хамтран
- Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах (Венын конвенцын гишүүн бус орноос олгогдсон үнэмлэх) – Exchange of a Foreign Driving License with a Mongolian Driving License (A certificate issued by a country that is not a party to the Vienna Convention)
- Гадаад улсын жолоодох эрхийн үнэмлэхийг Монгол улсын жолоодох эрхийн үнэмлэхээр солиулах (Венын конвенцын гишүүн орны үнэмлэх) – Exchange of a Foreign Driving License with a Mongolian Driving License (Vienna Convention member country license) үйлчилгээг цахимжууллаа.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 08 дугаар сарын 04-нөөс эхлэн E-Mongolia системээр хүлээн авна
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийг дуустал E-Mongolia системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар улсын хэмжээнд 278,290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаас нийслэлд 135,582 хүүхэд байна.
Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг E-Mongolia системээр дөрөв дэх жилдээ хүлээн авч байгаа бөгөөд хоёр үе шаттай явагдана.

“И-Монгол академи” УТҮГ-аас Цахим ур чадварын сургалтыг зохион байгуулсаар байна
“И-Монгол академи” УТҮГ-ын СОНХГ-ын Сургалтын хэлтсээс энэ долоо хоногт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран нийт 50 төрийн албан хаагчдад E-Mongolia ашиглалт ба хэрэглээ сэдвээр сургалт зохион байгууллаа.

Энэ 7 хоногт E-Mongolia системтэй холбоотой иргэдээс 2804 дуудлага иржээ.
Хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн 11-11 /2/ дугаар шугамд энэ 7 хоногт нийт 2804 дуудлага ирснээс 2486 дуудлагад 99%-ийн гүйцэтгэлтэй хариуллаа. Мөн Facebook, X болон Email хаягаар ирсэн 1639 асуудлыг шийдвэрлэж, заавар зөвлөгөө өгч ажилласан байна
