Мэдээлэл харилцаа холбоо, технологи (МХХТ)-ийн сургалт судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “И-Монгол академи” УТҮГ-ын захирал Б.Мягмарнаран, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, дэд профессор Б.Ганбат нар 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр “Хамтран ажиллах санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
- Мэдээлэл харилцаа холбоо, технологийн хамтарсан сургалт, судалгаа хурал, эрдэм шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр зохион байгуулах
- Харилцан туршлага солилцох, олон нийтэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах, багш болон оюутны ур чадварыг дээшлүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах юм.
Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд “И-Монгол академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газрын дарга Г.Өнөрцэцэг, cургалтын хэлтсийн дарга В.Лут-Очир, Монгол Улсын Их Сургуулийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн Электроник холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч, дэд профессор Д.Баттулга, Мэдээлэл компьютерын ухааны тэнхимийн эрхлэгч, дэд профессор Ч.Алтангэрэл нар оролцлоо.